Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” Олон Улсын форумын үйл ажиллагаа эхэллээ

“Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” Олон Улсын форумын үйл ажиллагаа эхэллээ

ОХУ-ын  Холбооны ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” сэдэвт тав дахь удаагийн Олон Улсын форумын үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхэллээ.  

Уг форумд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямба, ХЯЭА-ны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ нарын төлөөлөгчид оролцож байна.

Мөн тус форумд Азербайжан, Киргиз, Беларусь, Казакстан, Тажикистан, Узбекистан, Герман зэрэг улс орнуудын хорих байгууллагын төлөөлөл, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид зэрэг 400 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү форумын зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах талаар туршлага, мэдээлэл солилцоход чиглэгдэж байна.

Түүнчлэн ял эдлүүлэх ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цар тахалын  нөхцөл байдалд ажиллах, хоригдлыг нийгэмшүүлэх болон аюулгүй байдлыг хорих байгууллагын хэмжээнд хэрхэн хангаж, зохион байгуулах талаарх чиглэлийг тодорхойлох,  бодлогыг  агуулж байгаа юм.

 Тус форум  2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.