Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Казахстаны үймээний тухайд...

Казахстаны үймээн хэрхэн эхэлсэн бэ?


Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсын засгийн газар ахуйн шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсний улмаас үнэ нь нэг шөнийн дотор бараг хоёр дахин өссөн. Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл тус улсын газрын тосны томоохон төв болох Мангистау мужид тайван жагсаал хэлбэрээр эхэлсэн ч аажмаар үймээн самуун болж хувиран Казахстаны бусад бүс нутгуудад тархжээ.

Мангистау мужийн оршин суугчдын дийлэнх нь автомашиндаа шингэрүүлсэн хийнээс өөр түлш хэрэглэдэггүй онцлогтой. Тиймээс шингэрүүлсэн хийн үнийг нэмсэн нь тэдний дургүйцлийг эрхгүй төрүүлж, эдийн засагт нь хүндээр туссан нь тодорхой.


Какахстан дахь үймээн бусад улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?


Химийн ховор элемент болох ураны үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь Казахстанд ноогддог. Үймээний улмаас дэлхийн зах зээл дээрх ураны үнэ найман хувиар өсөв. Биткойны ханш ч долоон хувиар буурав. Энэ нь Казахстан улс криптовалютын 18,1 хувийг үйлдвэрлэж, нийт улс орнуудаас үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэгтэй холбоотой. Мөн газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд байгалийн хийн олборлолтоороо эхний 20-д багтдаг.

Украины хямралын талаарх шинэ яриа хэлэлцээний өмнө буюу Орос-Америкийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Токаевын урилгаар Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) дэг журмыг сахиулахаар цэргүүдээ Казахстан руу илгээсэн билээ. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “ХАБГБ-ын гишүүн орнуудын энхийг сахиулах нэгдсэн эвслийн хамгаалалтад хэд хэдэн стратегийн объектуудыг шилжүүлсэн" гэж мэдэгджээ.


Үймээнээс үүдэлтэй хор уршиг, хохирол гарз


Нэгдүгээр сарын тавны үдэш Алматы хотод эсэргүүцэгчид захиргааны байр руу дайрч, ерөнхийлөгчийнхөө ордон руу халдан, цагдаа, эмнэлгийн машинуудыг олноор нь шатаасан хэрэг гарсан. Казахстаны ерөнхийлөгч Токаев ч хэрээс хэтэрсэн өдөөн турхирагч, дээрэмчид болон террористуудыг буудаж алах тушаал өгснөө мэдэгдсэн. Мөн Алматы хотын цагдаагийн газар зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэн бүрийг устгана гэж анхааруулж байв.

Казахстан улсын 30 жилийн түүхэнд тохиосон энэхүү замбараагүй байдлын улмаас хэдэн арван хүний амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдаж, хэд хэдэн барилга байгууламж шатаж, сүйдсэн. Үймээн эхэлснээс хойш нийт 164 хүн амиа алдсан гэж тус улсын шуурхай штаб ням гарагт өөрийн “Телеграм” сувагтаа мэдээлсэн. Мөн цагдаа нар нийт 8000 гаруй хүнийг баривчилаад байна.

Их үймээний эцэст...


Казахстанд өнгөрсөн даваа гаргийг тус улсад болсон үймээний үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо Алматы хотын байдал тогтворжиж, аюулгүйн хүчнийхэн хяналтаа сэргээсэн гэж мэдэгдэв.

Концессын үүднээс Засгийн газар LPG-ийн үнийн дээд хязгаарыг цуцлахаа хойшлуулж, бүх автомашины шатахууны үнийг зургаан сарын турш зохицуулахыг үүрэг болгов.

Казахстаны ерөнхийлөгч Токаев "Засгийн газар үндсэн зорилтуудынхаа нэг болох инфляцийг барьж чадаагүй" хэмээн хүлээн зөвшөөрч, Засгийн газраа огцруулах зарлиг гаргасан. Өмнө нь, Ерөнхийлөгчийн залгамж халааг авна хэмээн таамаглаж байсан Нурсултан Назарбаевын үр удмыг ч мөн огцрууллаа. Харин Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл өмнөх албан тушаалтнууд албаа түр хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэх болов.

А.Сүрлэгмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.