Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Канад вакцин тариулаагүй иргэддээ татвар ноогдуулах уу?

Канад вакцин тариулаагүй иргэддээ татвар ноогдуулах уу?

Канадын Квебек мужид ковидоос үүдэлтэй нас баралт тус улсын бусад бүс нутгуудаас хамгийн өндөрт тооцогдож байна. Үүнтэй холбогдуулан тус мужийн эрх баригчдын санаачилснаар “COVID-19”-ийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүст татвар ногдуулахаар болжээ.

“Вакцин бол вирустэй тэмцэх гол хэрэгсэл юм. Тиймээс бид эмнэлгийн бус шалтгаанаар вакцин хийлгэхээс татгалзсан насанд хүрэгчдэд зориулж "эрүүл мэндийн татвар" ногдуулахаар төлөвлөж байна" гэж мужийн захирагч Франсуа Лего мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэхүү “эрүүл мэндийн татвар"-ыг ойрын хэдэн долоо хоногт коронавирусний вакцины эхний тунг хийлгээгүй хүмүүс төлөх аж.  Шинэ татварыг яг хэзээнээс нэвтрүүлэх, хэдий хэмжээтэй байхыг мужийн захирагч тодорхой хэлээгүй байна. Түүний үзэж буйгаар энэ татвар нь 100 ам.доллароос илүү байх ёстой аж.

Хэдий Канад улс нь дархлаажуулалтын эсрэг заалтгүй ч Квебек мужийн оршин суугчдын 10 орчим хувь нь вакцины эхний тундаа ч хамрагдаагүй байгаа нь эл шийдвэрийг гаргахад хүргэжээ. Үүний зэрэгцээ “COVID-19”-ийн өвчтөнүүдэд зориулагдсан эмнэлгийн бүх орны тэн хагасыг вакцинд хамрагдаагүй хүмүүс эзэлж байгаа гэнэ. "Эдгээр хүмүүс манай эрүүл мэндийн тогтолцоонд маш их ачааллыг бий болгож байна" гэж мужийн захирагч хэлжээ.  Мөн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 45 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс аж.

Канад улсын эмч нар болон эрдэмтэд одоо хийлгэж байгаа найман төрлийн вакцины дархлааны үргэлжлэх хугацааг тодорхойлж судалсан байна. Өнөөдрийн байдлаар Канадад 7 сая гаруй иргэн вакцинд хамрагдаад байгаа ч дархлаа тогтцын тал дээр төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгаа учир  ийнхүү судалгаа хийжээ. Канадын нийт вакцинд хамрагдсан хувь нь 17-18 болж байгаа юм. Харин дархлааны хувьд баталгаат хугацаа нь 6 сар бол цаад хугацааг 12 сар гэж тооцоолж байна. Тэгэхээр энэ нь цаагуураа вакцины хөгжүүлэлт үргэлжилнэ, вакцины бизнес ч үргэлжлэнэ гэдгийг илэрхийлж байгаа юм. Вакцин хийлгэсэн гээд санаа амарч болохгүй гэдгийг ДЭМБ зөвлөж байгааг ийнхүү онцолжээ. 

А.Сүрлэгмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.