Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
ОХУ болон Украин хоёр улсын хооронд өрнөж буй үйл явдал...

АНУ

Учирч болзошгүй эрсдэлээс болгоомжлохын тулд АНУ-ын төрийн департамент Украин дахь элчин сайдын яамны ажилтнуудаа Польш улс руу түр нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Оросын хоёр томоохон банк болох ВЭБ (Внешэкономбанк), ПСБ (Промсвязбанк)-ын бүх хэлхээ холбоог тасалж, ОХУ-ын засгийн газрыг Америк, Европын зах зээл дээр хөрөнгө босгох, өрийн бичиг арилжих зэрэг санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгааг Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан. Мөн удахгүй Путиний ойрын хүрээллийн хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхнийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн юм.

Япон

Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Уг мэдэгдэлд:

  • ОХУ-ын тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн шинэ хоёр улсын иргэдэд виз олгохгүй
  • Дээрх хоёр улстай экспорт, импортыг зогсоох
  • ОХУ-ын шинээр гаргаж буй sovereign бондыг Япон улсад худалдаж арилжаалахыг хориглох тухай тусгасан байна.

ХБНГУ

Германы канцлер Олаф Шольц ОХУ-тай хамтарсан “Умард урсгал-II” байгалийн хий дамжуулах хоолойн төслөө зогсоож байгаагаа зарласан. Энэхүү төсөл нь ОХУ-аас Герман руу байгалийн хийн хоолой  татсан ч Германы хууль эрх зүйн орчноос шалтгаалаад хараахан байгалийн хий дамжуулж эхлээгүй байсан юм. Хэрвээ уг төсөл ашиглалтад орвол ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ хоёр дахин өсөх байсан юм. Нэмж дурьтдахад Германы нийслэл Берлин хотын нэрийн хуудас болох Бранденбургийн хаалгыг Украины туг далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.

Энэхүү шийдвэрийг зарласны дараа ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев твиттер хуудсандаа “Умард урсгал- II” хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоож байгаагаа Германы канцлер Олаф Шольц мэдэгдлээ. Сайн хэрэг. Удахгүй 1,000 шоо метр байгалийн хий тутамд 2,000 евро төлж эхлэх шинэ ертөнцөд Европчууд тавтай морил!” хэмээн бичсэн байна.

Их Британи

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Бидний харж байгаагаар энэ төлөвлөгөө цар хүрээний хувьд 1945 оноос хойших Европ дахь хамгийн том дайн болж болзошгүй. Магадгүй энэ төлөвлөгөө зарим талаараа аль хэдийн хэрэгжээд эхэлсэн гэсэн шинж тэмдгүүд харагдаж байна" хэмээсэн юм. Мөн түүнчлэн Их Британийн талаас Оросын Россия, ИС Банк, Генбанк, Промсвязбанк, Хар Тэнгисийн Банк гэсэн таван банкны эсрэг эдийн засгийн хориг зарлаж, Путиний ойрын хүрээлэлд багтдаг Геннадий Тимченко, Борис Ротенберг, Игорь Ротенберг гэсэн гурван олигархийг хар жагсаалтдаа оруулж байгаагаа мээдэгдсэн.

БНХАУ

Хятад улс ОХУ-д тависан барууны орнуудын хоригийг дагахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тодруулбал,  БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин лхагва гаригт хэвлэлийн хурал хийх үеэрээ “Хориг арга хэмжээ бол асуудлыг шийдвэрлэх үндсэн бөгөөд үр дүнтэй арга биш. БНХАУ нэг талыг барьсан, хууль бус хориг арга хэмжээг үргэлж эсэргүүцдэг. Талууд хурцадмал байдлыг дипломат замаар хэлэлцээний ширээний ард шийдвэрлэх ёстой” гэх байр суурь илэрхийлсэн юм. 

Ажиглагчдын хувьд БНХАУ гадаад бодлогын хүрээнд Москватай хийх найрамдалт харилцаагаа хадгалах үүднээс Украины асуудалд төвийг сахих маш төвөгтэй байр суурь баримталж байгааг онцолсон. Тухайлбал, барууны орнууд Украины дахь Элчин сайдын яамаа хааж, дипломат алба хаагчдаа нүүлгэн шилжүүлсэн бол Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам хэвийн ажилласаар байгаа юм.

Дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

Оросын газрын тос, байгалийн хийн экспорт нь дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй юм. Тухайлбал Европын Холбоо нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 80 хувийг ОХУ-аас импортоор авдаг. Нийт Европ тивийн газрын тосны импортын 27 хувь, байгалийн хийн импортын 41 хувь Оросоос нийлүүлэгддэг байна. Эрчим хүчний хомсдолтой байгаа Европын Холбоонд ОХУ-аас нийлүүлдэг түүхий эд тасарвал гамшиг болох юм.

Украины тухайд дэлхийн үйлдвэрлэл, газар тариалангийн ихэнх хувийг эзэлдэг учраас дайн гарвал гарз, хохирол үгээр хэлэмгүй байх ньтодорхой. Тус улсын үр тарианы экспортын 40 орчим хувь Ойрх Дорнод, Африк тивийн зах зээлд нийлүүлэгддэг байна.

Ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт нэг дүгээрт ордог. Титаны хүдрийн нөөцөөр хоёр дугаарт, дэлхийн хэмжээнд аравдугаар байранд ордог. Мөн Марганецын хүдрийн хайгуулын нөөцөөр дэлхийн 12 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн төмрийн хүдрийн 2 дахь том нөөцийг эзэмшдэг ба мөнгөн усны хүдрийн нөөцөөр Европт хоёр дугаарт ордог.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Путиныг гаргасан шийдвэрээ зогсоохыг шаардаж байгаа ч
 тэрбээр шийдвэрээсээ няцахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.  Тухайн мэдэгдэлдээ тэрбээр " ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн бол зайлшгүй зүйл бөгөөд зөвхөн
 цаг хугацааны асуудал байсан" хэмээсэн нь цаашид хэрхэхийг эргэлзээтэй болгож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.