Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
ЗХУ задран унаснаас хойш Украин, ОХУ хоёр улсын харилцаа хэрхэн муудсан бэ?

Дэлхийн хамгийн хурцадмал хилүүдийн нэг болох ОХУ болон Украйнд 30 гаруй жилийн өмнө ямар ч оршин тогтнох хил хязгаар гэж байгаагүй. Украйн, Орос хоёр улс 1991 онд задарсан Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг байсан бөгөөд тэр цагаас хойш хоёр улс салан тусгаарласан юм. Киев 1991 оны наймдугаар сард ЗХУ задран унаснаар Украин тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. Тухайн үед Украинчууд уг асуудлаарх бүх нийтийн санал асуулгад оролцож, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгсөн юм. Хамгийн гол нь Москва Украины хилийг олон үндэстэн ястны, олон хэлээр ярьдаг Хар тэнгисийн хойг болох Крымыг багтаасан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. 1954 онд ЗХУ-ын удирдагч Никита Хрущев Киевийн үнэнч байдлыг олж авахын тулд Оросоос Украинд "бэлэг" болгон шилжүүлж улмаар Зөвлөлтийн Хар тэнгисийн хойгын ирээдүйн талаарх маргаан бараг тэр даруй гарсан юм.

ЗХУ задран унасны дараа түүний цөмийн зэвсгийн ихэнх нь шинээр тусгаар тогтносон улс орнуудад тархсан юм. Киев Оросын нутаг дэвсгэрээс гадуурх Зөвлөлтийн зэвсгийн дийлэнх хувийг эзэмшиж байсан бөгөөд үүнд АНУ-д цохилт өгөх зориулалттай 1900 стратегийн цөмийн зэвсгийг багтаасан байв. Дипломат түлхэлт нь 1994 онд Будапештын санамж бичиг байгуулахад хүргэж, Украин цөмийн зэвсгээсээ татгалзаж, байлдааны хэсгээ устгахаар Орос руу илгээсэн юм. Үүний хариуд АНУ, Их Британи, Орос улсууд "Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, одоо байгаа хилийг хүндэтгэх", цаашлаад нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэх, заналхийлэхээс татгалзах" амлалт өгчээ. Харин Москва Крымийг өөртөө нэгтгэхдээ энэхүү амлалтаа зөрчсөн юм.

2008 онд Украины шинэ удирдагчид улс орноо баруун зүг рүү чиглүүлэхээр ажиллаж байх үед Ющенко Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эрэлхийлсэн нь эвсэлд нэгдэх томоохон алхам болсон юм. АНУ ч энэ санааг дэмжиж байв. Гэвч 1999 онд Польш, 2004 онд Балтын орнууд, Болгар, Румын улсууд НАТО-д элссэний дараа Путин Атлантын далайн цаадах холбоог өргөжүүлэх нь Оросыг хязгаарлах оролдлогын “утааны хөшиг” гэж үзэж байв. Тэрээр Украиныг цааш үргэлжлүүлбэл цөмийн зэвсгээ тус улс руу чиглүүлнэ хэмээн сүрдүүлж, "улс ч биш" харин Оросын нэг хэсэг гэж тайлбарлаж байлаа.

2010 онд Киевт Ерөнхий сайд асан Янукович ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Москвад том буулт хийж, Украины НАТО-д элсэх саналаас татгалзсан байна. Ийнхүү Засгийн газар нь Москватай ойр дотно харилцаатай байсан ч олон украинчууд ирээдүйгээ Европт харсаар байв. 2013 онд Украиныг Европын Холбоон ойртуулах зорилгоор байгуулсан “ЕХ-ны Зүүн түншлэлийн хөтөлбөр”-т хамрагдах боломж гарч ирсэн. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Янукович энэхүү тохиролцооноос татгалзаж, Путинтэй нууц хаалганы гэрээ байгуулахыг дэмжсэн. Энэхүү эргэлт нь Киевийн төв талбайд томоохон хэмжээний эсэргүүцлийн давлагаа буюу Евромайдан хөдөлгөөнийг өдөөсөн юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь Орос руу дүрвэсэн гэх Януковичийг байр сууринаас нь бүрмөсөн түлхэн унагасан. Томоохон тулаан намжсан ч тус бүс нутаг мухардалд орж, Донецк, Луганск хотуудын эргэн тойронд өөрсдийгөө тунхагласан, Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч хоёр бүгд найрамдах улс байгуулсан.

2019 онд Украины Ерөнхийлөгчөөр Владимир Зеленский сонгогдсоны дараа хэд хэдэн хэрэгтэн солилцсон ч Москва, Киев хоёрын харилцаа улам хурцадсан. Барууныхан Украины эсрэг цаашид түрэмгий алхам хийхгүй байхыг Орост удаа дараа анхааруулсаар ирсэн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Европын удирдагчдын анхааруулгыг үл харгалзан Оросын 100,000 орчим цэрэг Украины хил дээр цугларсан хэвээр байна. 2021 оны сүүлээр хиймэл дагуулын гэрэл зургуудаас Оросын техник хэрэгсэл, тухайлбал өөрөө хөдөлдөг зэвсэг, байлдааны танк, явган цэргийн байлдааны машинууд хилээс ойролцоогоор 186 миль (300 км) зайд байрлах бэлтгэлийн талбайд явж байсныг илрүүлсэн.

Донецк, Луганск хотыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг хүлээн зөвшөөрснөө Орос улс зарласан юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно. Бид өөрийнхөө газар нутаг дээр байна. Бид юунаас ч, хэнээс ч айхгүй. Бид хэнд ч өргүй. Бид хэнд ч юу ч өгөхгүй. Үүнд бид итгэлтэй байна" гэж мэдэгдсэн. Ийнхүү  салан тусгаарлагчдын мэдэл дэх Донецк болон Луганскаас бусад Украины бүх хотуудад Онц байдал тогтоосон байна. Түүнчлэн Украины зүүн хэсгийн Луганск болон Донецк дахь салан тусгаарлагчид удирдагчид ОХУ-аас цэргийн дэмжлэг хүсжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаагаа зарласан бөгөөд Оросын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох аливаа оролдлого нь "тэдний хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно" гэж бусад улс орнуудад анхааруулж байна. Путиныг үг хэлэх үеэр Киев, Харьков болон Украины бусад бүс нутагт хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Ийнхүү тус улс ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй гэж үзэн Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа. Эцэст нь ОХУ Украинтай дайтахаар боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарлаад буй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.