Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сук Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-аас нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа.
Нийт бүртгэгдсэн сонгогчдын дөрөвний гурваас илүү хэсэг нь буюу 77,1% нь саналаа өгчээ. Сонгууль маш өрсөлдөөнтэй болж, Юн Сук Ёл ердөө 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин түүний өрсөлдөгч, эрх баригч “Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Ли Жэ Мён 47.79 хувийн санал авсан юм.


Юн Сук Ёл ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалын хэргийг амжилттай шалгаж, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөсөн байна. Мөн Юн Сук Ёл прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацын удирдлагуудыг яллаж байсан. Улмаар 2019 онд Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв.


Тэрээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлахаа мэдэгдсэн.
Харин гадаад бодлогын тал дээр Ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв. Мөн АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсгийг байршуулахыг шаардана гэж мэдэгдсэн удаатай. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Юн Сук Ёлын энэхүү мэдэгдлийг тун хариуцлагагүй гэж тодорхойлон, хүчтэй эсэргүүцэж байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.