Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Дэвид Бекхэм инстаграм хаягаа Украины эмчид өгчээ

Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 71,5 сая дагагчтай Инстаграм болон Фейсбүүк хуудсаа Украины Харьков хотын эмч Ирина Кондратовад өгчээ. Энэ нь дайны үед эмч нар ямар нөхцөлд ажиллаж байгааг дэлхий нийтэд харуулах зорилготой гэнэ.

"Манчестер Юнайтед" болон "Реал Мадрид"-ын тоглогч асан, өдгөө 46 настай Дэвид Бекхэм 2005 оноос хойш НҮБ-ын хүүхдийн сангийн элчээр ажиллаж буй юм. Тэрбээр дагагчдадаа хандан Украинд ажиллаж буй буяны байгууллагуудад хандив өргөхийг уриалжээ. Тэрбээр “Таны хандивын ачаар хүнд нөхцөлд дөнгөж төрсөн нярай хүүхдүүд амьд үлдэж чадна” хэмээн хэлэв.


Харьков хотын Эх, нярайн эмнэлгийн дарга, хүүхдийн анестезиологич Ирина нь Бекхэмын интаграм хаягийг авсан даруйдаа бүтэн өдрийн турш дайн түүний багийн ажилд хэрхэн нөлөөлснийг харуулсан зураг, бичлэг нийтэлжээ. Тэрбээр довтолгооны эхний өдрүүдэд жирэмсэн болон дөнгөж төрсөн эхчүүдийг нүүлгэн шилжүүлсэн хонгил, нярай хүүхдүүдийг эмчилж буй эрчимт эмчилгээний тасаг болон НҮБ-ын хүүхдийн сангаас хүчилтөрөгчийн генератор хандивласан тухай бичлэгүүдийг хуваалцсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.