Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Хятадын ирэх таван жилийн зорилтод анхаарал хандуулж байна

ХКН-ын ХХ их хурал энэ сарын 16-ны өдөр Бээжин хотноо албан ёсоор эхэлж, Ши Жиньпин ХКН-ын өмнөх Төв хорооны нэрийн өмнөөс хуралд илтгэл тавьжээ. Ши Жиньпин даргын тайлан Хятадын ирэх таван жилийн олон салбар дахь хөгжлийн зорилтыг шинжлэх ухаанчаар төлөвлөсөн төдийгүй Хятад, тэрчлэн дэлхий нийтэд маш чухал ач холбогдолтой гэж хурлыг сурвалжилж буй гадаадын сэтгүүлч нар Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгөхдөө онцолсон  байна.   

“Хурлын үеэр Ши Жиньпин даргын дурдсан шинэ хөгжлийн үзэл баримтлал болон технологийн бие даасан байдлыг бий болгох гэсэн санаачилга нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятад улс 2060 онд нүүрстөрөгчийн хэвийн дундаж үзүүлэлтэд хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасныг тайлангаас харж болно” гэж Италийн ANSA мэдээллийн агентлагийн Хятадад суугаа сэтгүүлч Фатигусо Антонио ХТРТ-д  ярилцлага өгөхдөө хэлжээ. 

“Ши Жиньпин хуралд тавьсан тайлан илтгэлдээ, Хятадын эдийн засаг гадаадын дарамт шахалттай учрахыг бодолцон эдийн засгийнхаа уян хатан байдлыг улам дээшлүүлэх ёстой. Мөн Хятад улс инновацийг орчин үеийн шинэчлэлийн гол тулгуур болгож эдийн засгийн хөгжлийг түргэвчлэх ёстой гэсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн” гэж Бразил "247" мэдээллийн вебсайтын  сэтгүүлч Леонардо Артуччи хэллээ. 

“Хятад улс олон улсын өнөөгийн дэг журмыг сахин мөрдөхөд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад Америкийн харилцааны чиг хандлага болон Тайваний нөхцөл байдлын талаар Турк анхаарал хандуулж байна” гэж Туркийн Анадолу мэдээллийн агентлагийн сэтгүүлч Эмре Айтекин онцолжээ. 

Ассошиэйтед Пресс агентлагийн Хятадад суугаа Пакистаны сэтгүүлч Мохаммад Аскар хэлэхдээ, “Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах талаар маш нарийвчилсан бодлого хэрэгжүүлсэн бөгөөд цар тахлын халдварыг тэр даруйд нь таслан зогсоох зорилт нь ихээхэн үр дүнтэй гэдгийг практик гэрчилсэн. Цар тахлаас  урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг амжилттай хийсний ачаар Хятадын эдийн засаг тогтвортой өссөн нь надад маш гайхалтай санагдсан” гэж хэлж байлаа. 

Эквадорын үндэсний телевизийн захирал Байрон Галарза хэлэхдээ: “Ши Жиньпин даргын тайлангаас дөрвөн үндсэн асуудал надад их сонирхолтой санагдлаа. Нэгд, ХКН хариуцлагын хатуу бодлогыг мөрдөж, авилгыг үл тэвчих шийдвэр гаргасан. Хоёрт, “Нэг улс хоёр систем” зарчмыг баримтлан, улс орныхоо эв нэгдлийг бэхжүүлэх шийдвэр зориг дүүрэн байгаа. Гуравт, Хятадын соёл мэдээллийн нөлөөг нэмэгдүүлэн, дэлхийд түгээх, хүчирхэг нөлөөллийг бий болгохоор зорьсон. Дөрөвт, Хятад улс улам нээлттэй бодлого хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөсөн. Хамгийн сүүлийнх нь бидний хувьд маш чухал. Дараачийн алхмаар Эквадор улс  нефть, уул уурхай, банана, шоколад, цагаан сам хорхой, кофе зэрэг бүтээгдэхүүнийг Хятадад өргөнөөр экспортлох боломж бүрдэнэ” гэжээ. 

Индонезийн "Метро" телевизийн сэтгүүлч Масалина Мунир хэлэхдээ, “Миний хувьд технологийн хөгжил, экологийн соёл иргэншлийн салбарт анхаарлаа хандуулсан. Өнгөрсөн арван жилд Хятадын технологийн түвшин илт дээшилсэн, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдэгдэм амжилт гарсан” гэж байлаа. 

Алжирын үндэсний радиогийн сэтгүүлч Мохамед Войл хэлэхдээ, “ХКН-ын ХХ хурал Хятадын хөгжилтэй холбоотой төдийгүй дэлхийн энх тайван хөгжилд маш чухал ач холбогдолтой. Хятад улс энхийн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Хятад улс хамтын ажиллагаа, түншлэлээ маш хүндэтгэн үздэг нь Хятад Алжирын харилцааны хөгжлийг тэтгэсээр ирсэн юм” гэжээ.

эх сурвалж: mongol.cri.cn

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.