Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
БНХАУ-ын Коммунист намын ХХ их хурлаас онцлох нь

1949 оноос хойш БНХАУ-ын төрийн эрхийг 73 жилийн турш барьж байгаа Хятадын Коммунист Намын 20 дугаар Их хурал ням гарагт Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэллээ.

Сүүлийн 10 жил БНХАУ-ыг удирдаж байгаа Ши Жиньпин 2018 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж дээд тал нь хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хязгаарыг цуцалсан юм. Ингэснээр тэрээр гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд, цаашлаад насаараа Хятадыг удирдах боломжтой болж байгаа юм.

Өчигдөр тэрээр Их хурлыг нээж хэлсэн үгэндээ хоёр цагийн илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хүн амынхаа 30 хувийг ковидын хатуу хөл хорионд байлгаж байгаа “Тэг Ковид” бодлогыг цаашид үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгдлээ.

Иргэдийнх нь бухимдлыг төрүүлж, эдийн засагт нь хүндээр нөлөөлж байгаа энэ бодлогыг тэрээр ард иргэдийнхээ амь насыг хамгаалах зорилготой хэмээж байгаа юм.

Ши Жиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын ДНБ 54 их наядаас 114 их наяд юань болж өссөн гэдгийг онцоллоо.

Энэ оны төлөвлөгөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьтай байна гэж тооцоолж байсан. Гэвч энэ зорилгодоо хүрч чадаагүй 4,4-4,6 хувьтай байгааг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулж байна.

Гурван жил орчим үргэлжилж байгаа хөл хорионы чанга дэглэмээс болж тус улсын инфляци 1998 оноос хойш байгаагүй өндөр хэмжээнд буюу 2,5 хувьд хүрээд байгаа юм.

Хятадын дарга Ши Жиньпин 20 дугаар их хурлын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ ард түмнийхээ амьжиргааны түвшинг сайжруулж, боломжийг тэгш хуваарилж, ажлын байрыг нэмэгдүүлэхээ амаллаа.

Тайванийн асуудлыг хөндөхдөө Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд, гадны хүчнүүдийн эсрэг хүч хэрэглэхээс татгалзахгүй гэсэн байр сууриа илэрхийллээ. Улс орных нь дотоод байдалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж, Тайваньтай холбоотой асуудлыг Хятад улс өөрөө бие даан шийдвэрлэх ёстой гэсэн Ши Жиньпиний үгийг танхимд цугласан төлөөлөгчид алга нижигнүүлэн хүлээн авсан юм.

БНХАУ-ын Коммунист намын ХХ их хурлаас онцлох нь

96 сая 710 мянга орчим гишүүнтэй тус намын таван жил тутамд зохиогддог Их хурлаар Хятадын Төв Хорооны шинэ бие бүрэлдэхүүнийг сонгоно. Үүний дараа Намын төв хорооны нэгдүгээр бүгд хурлаар Намын төв хорооны улс төрийн товчоо, Намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо, Намын төв хорооны сахилга батыг хянан шалгах хороо, БНХАУ-ын цэргийн  төв зөвлөл, Намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.

10-сарын 16-22-нд намын их хурал хуралдсаны дараа 23-ны өдөр намын төв хорооны нэгдүгээр бүгд хурал хуралдана. Харин 24-ны өглөө шинэ удирдлагын багийн бүрэлдэхүүнийг зарлана.

Харин засгийн газар, парламентын тэргүүнүүд 2023 онд болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 14 дүгээр Их хурлаар сонгогдоно.

эх сурвалж: eagle.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.