Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
ХКН-ын тэргүүн Ши Жиньпин дараагийн таван жил хамтран ажиллах багаа танилцууллаа

Энэ сарын 16-нд эхэлж долоо хоногийн турш үргэлжилсэн Хятадын Коммунист намын ХХ их хурал өчигдөр өндөрлөлөө. Улмаар Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож ирэх таван жил хамтран ажиллах улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээ танилцуулсан юм.

Улс төрийн товчооны байнгын хороо нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээс гурав нь улиран сонгогдсон бол шинээр дөрвөн хүн сонгогджээ. Үүнд:

Ши Жиньпин: Намын дарга. Үүнийхээ нэгэн адил армийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч хэвээрээ үлдэх магадлалтай. Тэрбээр 2012 онд засгийн эрхэнд гарсан. Түүний өмнөх дарга Ху Жинтао Коммунист намыг 10 жил удирдаад, суудлаасаа буусан тул Ши Жиньпинийг ч бас энэ жишгийг дагах болов уу гэсэн хүлээлт байжээ. Энэ хэв маягийг Ши Жиньпин эвдэж, эрх мэдлийн хугацаагаа дахин сунгав.

Ли Цян: Шинэ гишүүн. Шанхай хотын намын дарга тэрбээр Covid-19-ийн маргаантай дэглэмийг хянаж ажиллаж байв. Ши Жиньпинтэй удаан хугацаанд холбоотой явсан нь түүнийг албан тушаалд хүргэсэн гэж үзэж байна.

Жао Лэжи: Хуучин гишүүн. Намын авлига, үнэнч бус байдлыг мөрдөн шалгах агентлагийн дарга.

Ван Хунин: Хуучин гишүүн. Ши Жиньпиний үндсэрхэг үзэл санааг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, намын ахмад гишүүн. Тэр шинэ үүрэг, албан тушаалд томилогдож магадгүй.

Цай Ци: Шинэ гишүүн. Ши Жиньпин, Цай Ци нарын харилцаа холбоо 20 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Ши Жиньпин түүнд итгэл хүлээлгэж буйгаа харуулж, нийслэл Бээжин хотын намын даргаар томилжээ.

Дин Шюексян: Шинэ гишүүн. Ши Жиньпиний ойрын туслах тэрбээр удирдагчтай бараг байнга хамт явж үзэгддэг. Намын асуудлыг зохицуулахад үргэлж тусалдаг.

Ли Ши: Шинэ гишүүн. Тэрбээр Гуандун мужийн намын нарийн бичгийн дарга бөгөөд авлигач, үнэнч бус албан тушаалтныг шалгах агентлагийг удирдахаар болжээ.

Удирдагчдын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ Ши Жиньпин "Зөвхөн зовлон зүдгүүр л агуу байдлыг авчирдаг. Зөвхөн шаргуу хөдөлмөр л илүү их алдар нэрийг авчирдаг" гэж хэлжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.