Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ОХУ стратегийн зэвсгүүд туршжээ

ОХУ-ын арми энэ сарын 26-нд стратегийн зэвсэг турших цэргийн сургуулилт хийсэн нь зорилтот үүргээ биелүүлэв хэмээн Кремлийн ордон мөн өдөр мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 26-нд хэлэхдээ, "Украйны тал “Бохир бөмбөг” хэрэглэн террорист халдлага хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл Оросын талд ирсэн" гэжээ. Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулеба харин энэ 25-нд мэдэгдэхдээ, "Украинд “бохир бөмбөг” гэгч зүйл хийгээд үүнтэй холбоотой төлөвлөгөө огт байхгүйг удахгүй энд ирэх ОУАЭХА-гийн шинжээчид нотлон харуулахыг хүсэн хүлээж байна" гэжээ.

Кремлийн ордны веб сайт 26-нд нийтэлсэн мэдээлэлдээ "ОХУ-ын мөн өдөр хийсэн стратегийн зэвсэг турших сургуулилт нь бүх үүргээ биелүүлж, Оросын баруун хойд хэсгийн Плесецк дахь хөөргөлтийн талбай болон Баренцын тэнгисийн бүсээс Оросын зүүн нутгийн Камчатскийн хойг дахь Кура байт бааз руу баллистик пуужин хөөргөж, Ту-95 бөмбөгдөгч онгоцноос харвасан далавчит пуужингууд бүгд товлосон байг онов. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сургуулилттай танилцсан" гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын аюулгүй байдал, тагнуулын байгууллагын удирдагчдын зөвлөлийн хурал дээр цахимаар илтгэл тавихдаа, "Украин нэгэнтээ Америкийн гадаад бодлогын багаж хэрэгсэл болж, бүрэн эрхээ бараг алдаж, АНУ-аар шууд удирдуулж байна. Зарим орнууд урт хугацааны турш Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орон зайд хулхидах, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг арга барилыг ашиглан эдгээр орнуудад “өнгөт хувьсгал” дэгдээх, үндсэрхэг үзэл хийгээд хэт даврагч үзлийг ашиглан зэвсэгт мөргөлдөөн дэгдээхийг оролдсоор ирсэн.  Энэ нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын аюулгүй байдалд шууд заналхийлж байна" гэж хэлснийг Кремлийн ордны веб сайт мөн өдөр мэдээлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.