Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Майкл Жексоны студид хийлгэсэн анхны бичлэгийг дижитал хэлбэрээр гаргахаар болжээ

 Америкийн нэрт дуучин, бүжигчин Майкл Жексоны студид хийлгэсэн анхны бичлэгийг дижитал хэлбэрээр гаргахаар болсон тухай “Anotherblock” хөгжмийн платформ мэдээлжээ. 

Тус бичлэгийг Майкл Жексон "The Jackson 5" хамтлагийнхаа бүрэлдэхүүнд байхдаа хийлгэсэн бөгөөд 56 жилийн дараа сонсогчдын хүртээл болох ажээ.

Тодруулбал, 1967 оны долоодугаар сарын 13-нд Чикаго хотын "One-Derful"  гэдэг студид бичүүлсэн "Big Boy" дуу юм. Тухайн үед Жексон найман настай байжээ. Хожим уг дууг “Steeltown Records” студид дахин бичүүлжээ. 

"Өмнө нь мэдэгдээгүй байсан дууны бичлэг 56 жилийн дараа дижитал хэлбэрээр гарч байна" гэж хэвлэлд бичсэн байна.

Ташрамд сонирхуулахад, домогт дуучны 1984 онд “Pepsi Generation” сурталчилгаанд тоглохдоо өмсөж байсан хар цагаан хүрмийг Лондонд дуудлага худалдаанд оруулж, 306 мянган доллароор зарагджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.