Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р сард нээлтээ хийхээр болжээ

Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст ирэх жилийн 3-р сард нээлтээ хийхээр болжээ. “Dune: Part two”(найруулагч Денис Вильнев) кино нь өөрийн хүч чадлаа ухаарч сэхээрсэн Пол(Тимоти Шаламе) өшөө авахын тулд гарсан аянаасаа дайчин хүний хувь тавиланг хайх тухай өгүүлэх тулаант блокбастер кино юм.

Өмнөх анги “Dune” нь 2021 онд нээлтээ хийж дэлхий дахины Бокс оффисоос 402 сая долларын орлого олжээ.

Мөн тухайн жилдээ 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд Best picture гээд нийт 10 номинацид нэр дэвшиж, Best Visual Effects, Best Production Design, Best Sound Mixing, Best Original Score, Best Cinematography, Best Film Editing гэсэн 6 шагналыг хүртсэн байна. 

Dune: Part two” киноны зүгээс “Холливудын зохиолчдын ажил хаялтын улмаас нээлт хойшлогдож байсан. Энэ нь үзэгчдэд илүү их хүлээлтийг үүсгээд байна.” гээд “Dune: Part two” киноны нээлтийн өдөр тодорхой болсон.

Тус киноны нээлтийг хүлээж байсан үзэгчдэд баяртай мэдээ байх болно.” хэмээн уламжилжээ. Нээлтийн өдрийг зарлахтай хамт олон нийтэд цацагдсан танилцуулга постер, трэйлерээр тус кино тулааны тухай өгүүлэхийг мэдэж болно. Домогт аврагч хийгээд сэхээрсэн залгамжлагч Пол(Тимоти Шаламе), ер бусын хэрнээ аюултай дайчин Чани(Зендея) нар тэнгэр лүү харан ямар нэгэн зүйлийг тангараглаж байгаа нь анхаарал татах аж.

“Дайчдын алдар мандан бадраг!” гэсэн уриатай хамт цөлийн наран шингэж байхад илүү хүчирхэгжсэн тэр хоёр илүү шинэчлэгдсэн дур татам байдлыг харуулах ажээ.   

Олон нийтэд цацагдсан танилцуулга трэйлерт зоригт дайчин Пол, түүнтэй аажмаар ойртож буй Чани, агуу өшөө авалт, тулаанд бэлдэх Полын аялал, шинэ хорон санаатан гарч ирэх гээд кино зохиол, гайхалтай нарийвчлал нь таван мэдрэхүйг ажиллуулах ажээ.

Онцгойлон Тимоти Шаламе төдийгүй, Зендея, Ребекка Фергюсон, Жош Бролин, Остин Батлер, Флоренс Пью, Дейв Батиста, Кристофер Уокен, Стивен Хендерсон, Леа Сейду, Стеллан Скарсгард, Шарлотт Рамплинг, Хавьер Бардем гээд жүжиглэлтээс авхуулаад ticket power-тэй жүжигчид тоглосон нь анхаарал татаж байна.   

Зургийн эх сурвалж: Warner bros
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.