Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ШУУРХАЙ: Майкрософтын доголдлоос болж дэлхийн хэд хэдэн улсад агаарын тээвэр зогсч, дэлхийн томоохон банкны сүлжээ доголджээ

Дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийн IT систем доголдсоны улмаас хэд хэдэн улсын агаарын тээвэр, банк, аюулгүй байдал, мэдээллийн салбаруудыг сандаргаж байгаа талаар ВBC агентлаг мэдээллээ.

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоожээ. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж болон дэлхийн томоохон банкны сүлжээ доголдож, хэдэн тэрбум ам.доллар алдаж болзошгүй аюултай нөхцөл байдалтай байгаа аж.

Мөн Их Британид галт тэрэгний үйлчилгээ зогсож, үүсээд буй мэдээллийн технологийн асуудлыг шийдэхээр мэргэжилтнүүд ажиллаж байгаа бол АНУ-ын хэд хэдэн мужид  яаралтай тусламжийн 911 тусгай дугаар ажиллахаа больжээ.

Майкрософт компанийн мэдээлснээр "Crowdstrike" кибер аюулгүй байдлын программ хангамжийн асуудлаас болж цахим үйл ажиллагаа доголдсон. Одоогоор  "Crowdstrike"-ийн  үйл ажиллагааг хэвийн болгохоор инженерийн олон тооны баг ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна.

эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: Ц.Кастро

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.