Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Вакцинжуулалтад хамрагдснаас хойш 27-28 хоногийн дараа ковидын эсрэг дархлаа тогтож байна
Коронавируст халдварын эсрэг 90 хувийн үр дүнтэй анхны вакциныг боловсруулсан тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдаад байна. 

Энэ талаарх мэдээллийг эдийн засагч Н.Энхбаяр орчуулж, өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.


 - Pfizer компани ковидын эсрэг вакцины гуравдугаар шатны туршилтын урьдчилсан үр дүнгээ танилцуулж, амжилттай болж байгаа талаар мэдэгдсэн нь олон улсын зах зээлд маш эерэг дохиолол өгч, олон улсын биржид хувьцааны үнэ ханш огцом өсөхөд нөлөөлсөн.
Уг вакцины туршилтад 43.0 мянган хүн хамрагдаж, үүнээс вакцин тариулсан хүмүүсийн 90 гаруй хувьд нь дархлаа сайн тогтож байгаа туршилтын үр дүн харуулжээ.
 
Харин энэхүү туршилтын үр дүнгээс бидний хувьд анхаарах, цаашид мэдэж байх ёстой нэг зүйл байна. Үүнд:
- Вакцин нь 2 тунгаас бүрдэх бөгөөд эхний тунг тариулснаас хойш 21 хоногийн дараа 2 дахь тунг тарина;
- 2 тунг тарьсанаас хойш 27-28 хоногийн дараа ковидын эсрэг дархлаа тогтож байна гэжээ.
 
Үүнээс үзвэл аль нэг улсад вакцинийг хүлээн авч, вакцинжуулалт эхэлснээс хойш тухайн 1 хүнд дархлаа тогтох хугацаа 50 орчим хоног болохоор байна.
 
Нийт иргэдийг вакцинжуулалтын хамруулах хугацаа тухайн улсын хүн амын тоо, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас хамаарч 2-3 сар үргэлжлэх магадлалтай. Хамгийн сүүлд вакцинжуулалтад хамрагдсан хүнд  50 хоногийн дараа дархлаа тогтоно гэж тооцвол нийт вакцинжуулалт бүрэн явагдаж дуусах цаг хугацааг 3 сар бус 5 сар гэж тооцоолох ёстой гэсэн үг юм. Вакцинжуулалт хийхээр төлөвлөж байгаа улс орнууд дээрх байдлаар дархлаажуулалт үргэлжлэх цаг хугацааг тооцоолох ёстой болж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.