Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Neuralink хоёр дахь туршилтын хүнд тархины чип суулгасан гэж Маск хэллээ

Neuralink компани саажилттай өвчтөнүүдэд дижитал төхөөрөмжийг ашиглахад шаардагдах  сэтгэн бодох чадвар олгох зориулалттай төхөөрөмжөө хоёр дахь өвчтөнд амжилттай суулгасан гэж Илон Маск мэдэгдэв.

Neuralink нь нугасны гэмтэлтэй хүмүүст туслах зориулалттай төхөөрөмж нь туршилтын  шатандаа явж байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь анхны өвчтөнд видео тоглоом тоглох, интернет үзэх, олон нийтийн сүлжээнд нийтлэх, зөөврийн компьютер дээр курсороо хөдөлгөх чадварыг одоогоор амжилттай эзэмшүүлээд байна.

Маск баасан гарагийн орой нийтлэгдсэн найман цаг гаруй үргэлжлэх подкастын үеэр хийсэн тайлбартаа, усанд шумбах үеэрээ осолд орж саажилттай болсон хоёр дахь өвчтөн эхний өвчтөнтэй төстэй нугасны гэмтэлтэй гэх мэдээллээс өөр мэдээлэл бараг өгөөгүй юм. Маск хэлэхдээ, хоёр дахь өвчтөний тархинд нь 400 электрод суулган ажиллуулж байна хэмээжээ. Neuralink вэб хуудаснаа нэг суулгацандаа 1024 электрод ашигладаг гэж мэдэгджээ.

“Одоохондоо ингэж хэлэхэд эрт байгаа ч гэсэн туршилт хоёр дахь өвчтөнд амжилттай болсон” хэмээн Маск подкастын хөтлөгч Лекс Фридманд хэлжээ.

Neuralink хоёр дахь өвчтөнд хэзээ мэс засал хийсэн талаар Маск мэдээлэл өгсөнгүй. Маск Neuralink компанийг эмнэлзүйн туршилтынхаа хүрээнд энэ жил дахин найман өвчтөнд суулгац хийхээр төлөвлөж байгаа гэв.

Эхний өвчтөн буюу, Ноланд Арбау, болон Neuralink-ын удирдах ажилтнууд нар мөн адил подкастанд оролцон суулгац болон роботоор удирдуулсан мэс засал хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Illustration shows Neuralink logo and Elon Musk photo

Арбау өмнө нь амандаа саваа зууж компьютер мөн гар утсаа ашигладаг байв. Харин одоо Арбау суулгацын тусламжтайгаар компьютерын дэлгэц бусад техник хэрэгсэлүүдийг чөлөөтэй ашиглах чадвартай болсон байна.

Арбау мэс засал хийлгэсний дараа суулгацын жижиг утаснууд татагдаж, тархины дохиог хэмжих электродууд огцом багасаж эхэндээ асуудалтай тулгарсан. Ройтерс агентлагийн мэдээлснээр Neuralink энэ асуудлыг амьтдад хийсэн туршилтаасаа таамаглаж байсан аж.

Neuralink нь суулгацын алгоритмыг илүү мэдрэмтгий болгох өөрчлөлтийг оруулснаар Арбаугийн тархины дохиог хянах чадварыг сэргээсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters.com

Бэлтгэсэн: О.Янжихлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.