Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Афганистаны Олимпийн гүйлтийн тамирчин Талибуудыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүслээ

Кимиа Юсофи-гын хувьд алт авах нь түүний зорилго биш байсан.

Афганистаны гүйлтийн тамирчин Олимпийн 100 метрийн уралдаанд хамгийн сүүлд орсон ч түүний гол зорилго Талибаны эрх баригчдад эмэгтэйчүүдийн эрхийг зөрчихгүй байхыг хүсэх явдал байсан юм.

“Боловсрол. Спорт. Бидний эрх, ” гэж баасан гарагт Стад де Франц цэнгэлдэх хүрээлэнд 13.42 секундэд барианд орсныхоо дараа бахархалтайгаар өөрийн гараар бичсэн тэмдэглэлээ нийтэд харуулсан байна.

“Террористууд ирсэн газар нутгийнхаа төлөө би тэмцэж байна. Тэд гэр оронд минь дайрж орон эзэлж авсан. Тэд эх оронг минь биднээс булаасан ” хэмээн тэмцээнийхээ дараа хэлжээ.

Талибуудын эрхшээлд байгаа Афганистан бол НҮБ-ын мэдээлснээр дэлхийн эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг улс юм. 2021 онд засгийн эрхэнд шилжсэнээс хойш Исламын шашинт бүлэглэл охидод зориулсан дунд сургуулийг хааж, эмэгтэйчүүдийг их сургуульд сурах, ТББ-д ажиллахыг хориглож, эрэгтэй харгалзагчгүйгээр зорчихыг нь хязгаарлаж, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал зэрэг олон нийтийн газраар явахыг нь хориглосон билээ.

Талибуудын ёс суртахууны цагдаа гэх нэртэй цагдаа нар хүртэл эмэгтэйчүүд, охидыг зүй бусаар айлган сүрдүүлдэг гэж НҮБ-аас өнгөрсөн сард нийтэлсэн тайланд дурджээ.

Юсофи нь одоогоор 28-тай ба Парис олимпод түүний улсаас 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчид оролцож байгаагаас гүйлтийн төрлөөр оролцож буй ганцхан эмэгтэй тамирчин.

Иранд дүрвэгсдийн эцэг эхийн гэр бүлд төрсөн Юсофи 2016 оны Риогийн олимпод эх орноо төлөөлөн Афганистанд нүүж ирсэн бөгөөд 2021 онд Токиогийн наадамд тус улсынхаа тугийг барьсан юм.

Тэрбээр Парис олимпод  бэлдэхээр 2022 онд Австралид түр хугацаагаар суурьшин Сиднэй гаралтай дасгалжуулагч Жон Куинээр бэлтгэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.