Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Үйлчлүүлэгчдээ татах зорилгоор “White Castle” үнээ бууруулжээ

“McDonald's”, “Taco Bell” болон бусад сүлжээнүүд эдийн засгийн хямралд нэрвэгдсэн үйлчлүүлэгчдээ эргүүлэн татахын тулд хямдрал зарлаж байна.

“White Castle” нь бургерынхээ үнийг 30%-аас илүү багасган бэлэн мөнгөний хомсдолд орсон хэрэглэгчдэдээ маш хямдаар бүтээгдэхүүнүүдээ борлуулахаар оролдож байна.

“Ohio”-д байршилтай “White Castle”-ын сүлжээ дэлгүүр тогтсон хугацаагаар 10 ширхэг багц бургерээ 7.99 ам.доллараар борлуулах бөгөөд нэг нь 80 центээс ч хямдхан гэсэн үг. Үйлчлүүлэгчид хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө буюу 2011 онд “White Castle”-ийн бургерыг ийм үнээр худалдан авдаг байжээ.

ten White Castle cheeseburgers

Харин “New York”, “New Jersey”-дэх сүлжээ салбарууд  10 ширхэг багц бургерээ 8.99 ам.доллараар худалдаалах юм байна. Энэ нь дангаар худалдаалдаг ганц багцаас илүү хямд хэмээн тус компани мэдээллэв.

“Зоос болгон үнэ цэнэтэй эдийн засгийн хямралын үед бид ийм аргаар арга хэмжээ авж байна” гэж “White Castle”-ийн дэд захирал Жэйми Ричардсон өгүүлэв.

“White Castle” нь одоогоор “McDonald”, “Yum!”, “Taco Bell” гэх мэт үндэстэн дамнасан корпорациудын эгнээнд нэгдэж ороод байгаа билээ.

АНУ-ын түргэн хоолны газруудын хэрэглэгчид нь эдийн засгийн хувьд хэцүү нөхцөлд байгаа цаг үед гадуур хооллохоос илүүтэй гэртээ хооллох нь зардал бага гардаг учраас түргэн хоолны газрууд гэлтгүй ресторан цайны газруудад үйлчлүүлэх хүмүүс цөөрж байгаа аж.

Эх сурвалж: Fox Business

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.