Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Шүд ургуулах эмийн эмнэлзүйн туршилт Японд эхлэх гэж байна

Кансай дахь судлаачдын баг шүд ургуулахад туслах эм боловсруулах эмнэлзүйн туршилтыг ирэх сард эхлүүлэх гэж байна.

Китано эмнэлэг, Киотогийн их сургуулийн эмнэлэг зэрэг эрдэмтэд төрөлхийн “anondontia” өвчтэй, цөөн шүдтэй төрдөг хүмүүсийг эмчлэхэд чиглэсэн шүд засах эмийн туршилт хийх болно.

Аюулгүй эсэхийг нь шалгахын тулд туршилтын эмийг төрөлхийн “anondontia”-той хүүхдүүдэд туршихын өмнө араандаа шүдгүй болсон насанд хүрсэн эрэгтэй хүмүүс дээр туршина. Тус багийнхан уг эмчилгээг 2030 он гэхэд бодит хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

100 хүн тутмын нэг нь төрөлхийн “anondontia” өвчнөөр өвчилдөг гэж үздэг бол 1000 хүн тутмын нэг нь удамшлын өвчний улмаас зургаа ба түүнээс дээш шүдгүй болдог. Өвчин эмгэгийг эмчлэх үндсэн эмчилгээ байдаггүй бөгөөд өвчтэй хүүхдүүд өсч томрох үедээ шинэ хиймэл шүд хийлгэх шаардлагатай болдог.

Шүдний ургалтыг хязгаарладаг “USAG-1” гэгддэг уургийг олж илрүүлсний дараагаар судалгааны баг уургийн үйл ажиллагааг саармагжуулдаг эм бүтээжээ. Төрөлхийн “anondontia” өвчтэй хулгана, нохойд эмийг хэрэглэх үед шүд нь ургасан гайхалтай үйл явдал болжээ.

Эмнэлзүйн туршилтууд ирэх оны наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Эхний шатанд Киотогийн их сургуулийн эмнэлэгт 30-64 насны эрүүл 30 эрэгтэйд судсаар тарьж, эмчилгээний аюулгүй байдал, тохирох тунг судална. Хоёр дахь шатанд 4-өөс доошгүй шүдтэй 2-7 насны өвчтөнүүдийг хамруулна.

Цаашид шүд нь цоорсон болон бусад асуудлын улмаас бүрмөсөн шүдээ алдсан хүмүүст эмчилгээг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Осака хотын Китано эмнэлгийн шүд, амны хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Кацу Такахаши “Бид шүдгүйн улмаас амьдрахад хүндрэлтэй байгаа хүмүүст туслахыг хүсч байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Japan Times

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.