Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хавайд 14 хүн уул руу хууль бусаар гарсанаас болж саатуулагдан баригджээ

Албаны хүмүүсийн мэдээлснээр саяхан Оаху арлын Хайку шат руу нэвтэрсэн 14 хүнийг баривчлагдсаны улмаас Хавайн хамгийн маргаантай гэгддэг байгалийн газар дахин олны анхаарлыг татаад байна.

Энэхүү газар нь дэлхийн 2-р дайны үед АНУ-ын тэнгисийн цэргийн хүчингээр баригдаж удалгүй орхигдсон 4000 төмөр шаттай газар билээ. Канеохэ хотын алслагдсан хэсэгт байрладаг тул шатаар гарах цорын ганц арга зам бол аюултай бөгөөд хориотой газраар хүрч очих явдал юм.

"Аюулгүй байдал, байгалийн нөөцийг хамгаалах үүднээс эдгээр газруудаар явахыг хориглосон байхад Хайкугийн шат руу гарах нь үнэхээр үл хүндэтгэсэн хэрэг юм." гэж ахлах Жейсон Редулла дурдлаа. Хавайн байгаль хамгаалал, нөөц баялгийн хэрэгжилтийн хэлтсийн мэдэгдэлдээ "хэн нэгэн хүн гэмтэж бэртэх эсвэл амь насаа алдах аюултай" гэж сэрэмжлүүлсэн байдаг.

Байгаль хамгаалалтын хэлтсийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан бүх хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгаж, 30 хүртэлх хоног түр хугацаагаар саатуулаад байна. 14 хүний ​​наймыг есдүгээр сарын 3-нд баривчилсан боловч тэд хамтдаа явган аялал хийж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Заримдаа "тэнгэрт хүрэх шат" гэж нэрлэгддэг Хайку шат 1987 онд олон нийтэд хаалттай болсон юм. Гэвч сошиал медиад 2800 футын өндөрт гарсан гайхалтай үзэмжийн талаар “YouTube”-чид шуугиан дэгдээж алдартай болсон аж. Шат нь заримдаа манан дунд алга болсон мэт харагдах уулын замтай андуурагдах тал бий.

Байгаль хамгаалалтын хэлтсийн мэдээлснээр тэдгээр хүмүүс уул руу авирахад ашигладаг уяаг ашиглан шат руу гарахаар оролдсон гэв.

2021 онд Хонолулу хотын зөвлөл Хайку шатыг буулгахаар санал өгсөн. Ажлыг хэсэг хэсгээр нь хийсэн бөгөөд шатын нэг хэсгийг уулын хажуугаас салгаж, дараа нь нисдэг тэргээр буулгасан байна.

"Хайку шатны найзууд" нэртэй орон нутгийн бүлэг шатыг буулгахыг эсэргүүцэж, 2.5 сая долларын өртөгтэй үйл явц хэтэрхий үнэтэй байна гэж үзэж байна.

Хавайн давж заалдах шатны шүүх энэ оны эхээр түр захирамж гаргаснаар барилга байгууламжийг буулгах зарим ажлыг хойшлуулжээ.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.