Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ган гачгийн улмаас Дунай мөрөнд байсан дэлхийн 2-р дайны үеийн Германы живсэн байсан хөлөг онгоцнууд усны гадарга дээр гарч ирсэн байна

Дэлхийн 2-р дайны үед Дунай мөрөнд живсэн тэсрэх бодис ачсан нацистуудын хөлөг онгоцны сэгүүд Сербийн Прахово голын хотын ойролцоох боомт дээр долдугаар сараас наймдугаар сарын хооронд болсон ган гачгийн дараагаар голын усны түвшин буурсан ба түүнээс шалтгаалан буцаж хөвж гарч иржээ.

Мягмар гарагт Дунай мөрний усны түвшин ердөө 1.5 метр (4.9 фут) байх үед 1950 оноос өмнө оршиж байсан дөрвөн хөлөг онгоц Хунгарын Данубэ-Драва хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо илэрчээ.

1944 онд нацист Германы Хар тэнгисийн флот зөвлөлтийн цэргүүд рүү дайрч, хөлөг онгоцуудаа өөрсдөө устгаж байхдаа Дунай мөрний эрэг дагуу унасан олон зуун хөлөг онгоцнуудын дундаас Праховод олдсон хөлөг онгоцууд байжээ. Энэхүү хөлөг онгоцнууд нь усны түвшин бага байх үед голын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй юм.

A fisherman looks at a sunken warship.

A drone image of a sunken warship

Мягмар гарагт Будапестэд Дунай мөрний өндөр 1.17 метр (3.8 фут) байсан нь 2018 оны аравдугаар сард бүртгэгдсэн 0.4 метр (1.3 фут) буюу бүх цаг үеийн хамгийн доод түвшинтэй харьцуулахад хоорондоо тун ойрхон түвшинтэй байгаа юм. Үерийн үеэр Дунай 6 метрээс (19.7 фут) нэлээдгүй хэмжээгээр дээшилдэг.

Даваа гарагт удаан хугацааны дараагаар дахин бороо орж Дунай мөрний түвшинг амралтын өдөр гэхэд 3 метр (9.8 фут) хүртэл өсөх төлөвтэй байгаа бөгөөд гол мөрөн хөлөг онгоцыг дахин живүүлэх магадлалтай байгаа аж.

Польшийн хамгийн урт гол болох Висла мөрний түвшин хамгийн багадаа хүрч, Варшавт элсэн эрэг ил гарч хөдөөгийн нэгэн хэсэгт хандгай гаталж яваа нь маш гүехэн устай болсон байгааг харуулж байна.

A drone image of a shipwreck near Mohacs, Hungary

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.