Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Дэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионо

Энэ сарын сүүлчээр манай Дэлхий хоёр дагуултай болно. Тодруулбал, 11 орчим метрийн голчтой 2024РТ солир есдүгээр сарын 29-нд манай гаргийн тойрог замд нэвтрэн орж, өвөрмөц бичил Сар болж хувирах бөгөөд 56.6 хоногийн турш дэлхийг тойрон эргэлдэх ажээ. 

Уг солирыг “Asteroid Terrestrial-impact Last Alert” системийн дуран авайгаар судалгаа хийж буй эрдэмтэд ӨАБНУ-д суурилуулсан огторгуйн дуран авайг ашиглан илрүүлжээ.

Мадрид хот дахь Комплутенсегийн их сургуулийн эрдэмтэд солирын нислэгийн чиглэлийг гурван долоо хоногийн турш ажигласан байна. 2024 PT5 нь Нарыг тойрон эргэлдэж буй Аржуна солирын бүсэд байгааг ажиглалтын явцад олж тогтоожээ. Дэлхийн татах хүчний нөлөөгөөр тухайн солир хэдэн долоо хоногийн турш дэлхийг тойрон эргэлдсэнийхээ дараа арваннэгдүгээр сарын 25-нд гелиоцентрик тойрог замд буцан орж Нарыг тойрон эргэлдэх аж.

2024 PT5 нь жижиг хэмжээтэй тул дуран эсвэл сонирхогчдын дуран авайгаар Дэлхийгээс ажиглах боломжгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна. Харин илүү хүчирхэг багаж хэрэгсэлтэй мэргэжлийн одон орончид сансрын биетийн хөдөлгөөнийг ажиглах боломжтой. Манай гаргийн тойрог замаас гарсныхаа дараа ч гэсэн уг биет хэдэн сарын турш Дэлхийн ойролцоо байх бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 9-нд хамгийн ихээр ойртсоныхоо дараа дахиад холдож эхэлнэ. Дараагийн удаад дэлхийн тойрог замд 30 орчим жилийн дараа орох гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.