Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Их Британи нүүрсээр ажилладаг стацгүй “Долоогийн бүлэг”-ийн анхны орон болжээ

Их Британи улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа хаажээ. Ийнхүү цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд уг олборлодог түлшийг ашиглахаа больсон “Долоогийн бүлэг”-ийн анхны орон болж байгаа юм.

60 орчим жилийн турш Английн төв нутгийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд давамгайлсаар ирсэн “Ratcliffe-on-Soar” цахилгаан станцыг хааж буй нь 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэх, улмаар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх Их Британийн зорилгын хувьд бэлгэдлийн шинжтэй алхам болж байна.

Их Британий Эрчим хүчний сайд Майкл Шанкс энэ талаар “Манай улсын хувьд нүүрсний эрин үе дуусаж, цэвэр эрчим хүчний салбарын шинэ эрин эхэлж байна” гэж мэдэгджээ. “Ratcliffe-on-Soar” станцыг эзэмшдэг “Uniper” компанийн мэдэгдсэнээр, уг станцыг ирэх аравдугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд татан буулгах бөгөөд оронд нь “нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи, эрчим хүчний төв”-ийг байгуулах юм байна.

Ингэснээр Их Британи улс 140 жилийн турш үргэлжилсэн нүүрснээс хараат байдлаа дуусгавар болгож байгаа бөгөөд “Долоогийн бүлэг”-ийн чинээлэг улсуудын дундаас нүүрсийг ашиглан цахилгаан үйлдвэрлэхээс татгалзсан анхны улс болж байна. Энэхүү зорилгод Итали улс ирэх онд, Франц 2027 онд, Канад 2030 онд, Герман 2038 онд тус тус хүрэхээр төлөвлөж байна. Харин Япон, АНУ тодорхой тов танилцуулаагүй байна.

эх сурвалж: The economist

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.