Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ

Их Британи улсын Ноттингемшир дэх хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станц болох Рэтклифф есдүгээр сарын 30-ны өдөр хаагдаж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.

Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4.6 тэрбум тонн нүүрс шатааж, 10.4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.

Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.
Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.
Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.
Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.
Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.

2008 оны аравдугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж,  1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.