Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Физикийн салбарын Нобелийн шагналыг машин сургалтын салбарт хийсэн нээлтэд олголоо

Америкийн эрдэмтэн Жон Хопфилд, Британи гаралтай Канадын эрдэмтэн Жефри Хинтон нар машин сургалтын салбарт хийсэн нээлтийнхээ төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Стокхолм дахь Каролины хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдээлснээр, "хиймэл мэдрэлийн сүлжээ ашиглан машин сургах боломжийг олгодог суурь нээлт, шинэ бүтээлийнх нь төлөө" тэдэнд уг шагналыг олгосон байна. 

Хопфилд "мэдээллийг хадгалах, сэргээх чадал бүхий бүтцийг бий болгож чадсан" бол Хинтон хиймэл мэдрэлийн эсийн том хэмжээний сүлжээнд өдгөө чухал үүрэг гүйцэтгэх болоод байгаа "өгөгдлийн шинж чанарыг өөрөө олж илрүүлэх арга" -ыг нээжээ. "Хэдийгээр компьютер нь сэтгэж чадахгүй боловч одоо санах ойг дуурайж, сурах чадвартай болсон. Энэ оны физикийн шагналын эзэд үүнийг боломжтой зүйл болгоход тусалсан" гэж Нобелийн хороо онцолсон байна.

Өнгөрсөн онд физикийн салбарын шагналыг Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, Унгар-Австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач  Анн Л’Юилье нар "атомын дотор талыг харах" боломжийг эрдэмтэд олгодог хэт богино лазер импульсийн технологийг туршилтаар хөгжүүлснийхээ төлөө хүртсэн билээ.

1901 оноос хойш физикийн салбарын Нобелийн шагналыг 117 удаа олгож, 225 хүн хүртжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.