Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Булга коронавирусээр халдварласан тохиолдол зургаан улсад бүртгэгджээ

Дани улсад өнгөрсөн 7 хоногт мутацид орсон коронавирусний шинэ төрөл булганаас илэрснийг зарласан. Данид өнгөрсөн 6 дугаар сараас хойш 200 гаруй хүн булга үржүүлгийн фермээс мутацид орсон коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Иймд Данийн засаг захиргаа 1139 фермд тархсан халдварыг зогсоохын тулд үржүүлгийн фермийн 17 сая булгыг нядлахаар шийдвэрлэсэн. Дани нь булганы арьс нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна.

Үүнээс гадна үржүүлгийн фермийн булга коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн зургаан улсад бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал, Даниас гадна Нидерланд, Испани, Швед, Итали, АНУ-д үржүүлгийн фермийн булганаас коронавирус илэрсэн тухай олон улсын мал амьтны эрүүл ахуйн байгууллагад мэдэгджээ.

Олон улсын эрдэмтэд коронавирусний мутацид орсон шинэ хэлбэр үржүүлгийн фермийн булганаас илэрсэн нь олон нийтийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэхийн зэрэгцээ сүүлийн туршилт нь хийгдэж байгаа коронавирусний вакцины хүний биед үзүүлэх үр нөлөөг бууруулах магадлалыг маш сайн судлах шаардлагатай гэж үзэж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.