Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй 2024 оны утга зохиолын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ

Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртэхээр болсныг Шведийн академийн Нобелийн хорооноос мэдэгдлээ. 

Стокхолм дахь тус академийн мэдэгдсэнээр “Хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан, машид хүчтэй яруу найраг адил хүүрнэл зохиол туурвисных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг Хан Ганд олгохоор шийдвэрлэсэн байна.

Хан Ган бүтээлээ туурвихдаа сэтгэл зүйн түүхэн учир шалтгаантай цочрол, шархтай нүүр тулж, хүний ​​амьдралын эмзэг байдлыг бүтээл бүрдээ дэлгэн харуулсан байдаг. Тэрбээр бие ба сэтгэл, амьд ба үхэгсэд хоорондын холбооны талаар бусдаас гойд ойлголттой бөгөөд яруу тод, өөрийгөө сорьсон бичлэгийн хэв маягаараа орчин үеийн хүүрнэл зохиолд шинийг санаачлагч болсон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Хан Ган 1970 оны арваннэгдүгээр сарын 27-нд төржээ. Тэрбээр 2016 онд "Цагаан хоолтон" романаараа Букерийн шагналыг хүртсэн юм. 

Өнгөрсөн оны Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Жон Олаф Фоссэ “үгээр илэрхийлж болшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисныхаа төлөө” хүртсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.