Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“BTS” хамтлагын гишүүн Ж-Хөүп цэргээс халагдан иржээ

K-pop “BTS” хамтлагийн гишүүн Ж-Хөүп пүрэв гарагт 18 сарын хугацаатай цэргийн алба хаах үүргээ бүрэн биелүүлж халагдсанаар, хамгийн ахмад гишүүн Жиний дараа цэргийн алба хаасан хоёр дахь гишүүн болжээ.

Ж-Хөуп өглөөний 10 цагийн орчимд өөрийн алба хааж байсан газар болох Сөүлээс зүүн өмнө зүгт 90 км-ийн зайд орших Вонжу дахь армийн 36-р явган цэргийн сургалтын баазын гол хаалганы гадна гарч ирсэн байна. Дараагаар хар нарны шил, улаан хүрэм өмссөн хатлагын гишүүн Жинээс баглаа цэцэг хүлээн авсан үйл явдал болжээ. Бусад гишүүд цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байгаа тул түүнийг тосож авсан цорын ганц гишүүн юм.

BTS j-hope is officially discharged from mandatory service today | allkpop

Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрэгтэй хүмүүс 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг.

Мөн шүтэн бишрэгчдэд нь хандан хэт их ачаалал үүсгэхгүйн тулд тухайн газарт очихгүй байхыг тус хамтлагийн “BigHit Music” агентлагаас зөвлөжээ.

"Би 18 сар цэргийн алба хааж, зааварлагчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон удаа цэргийн жагсаал хийсэн болохоор Вонжүгийн олон иргэдийг харлаа. Цэргүүдийг угтаж, урам хайрласан иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр сэтгэл хөдлөм байлаа."

Тэр дундаа Жин Жи-Хөупын өмнө өвдөг сөгдөн, хэвлэлийнхний өмнөөс микрофон барин зогсож хүмүүсийн анхаарлыг татсан юм.

"Алба хаах үеэр цэргүүд шаргуу хөдөлмөрлөж, бүх хүчээ дайчлан, эх орноо хамгаалахын төлөө их зүйл хийж байгааг би хараад бахархсан. Ард түмэн алба хааж буй цэргүүддээ халуун сэтгэл, хүндлэл үзүүлж байвал илүү утга учиртай байх болно гэж би бодож байна" хэмээгээд "Гайхалтай дэмжлэг, урам зориг өгсөнд баярлалаа. Би эрүүл саруул ийнхүү халагдан гарлаа." гэж нэмж хэлэв.

Ж-Хөуп дөрөвдүгээр сард элссэн бөгөөд үндсэн бэлтгэлийнхээ дараагаар тэнд туслах багшаар ажилласан юм.

Зургадугаар сард халагдсан Жин түүнээс хойш идэвхтэй ажиллаж, 2024 онд Парист болох Зуны Олимпийн наадмын галт бамбарт оролцож, ирэх сард бие даасан төслөө гаргахаар бэлтгэж байна.

Ж-Хөуп ажлаасаа халагдсаныхаа дараа хувийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа нь шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж байна.

Эх сурвалж: Yonhap

Бэлтгэсэн: Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.