Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хонг Конг улсад хөрсний бохирдлын улмаас сармагчингууд хорджээ

“Melioidosis” гэж нэрлэгдэх бактерийн гаралтай халдвар Хонконгийн амьтны хүрээлэн дэхь есөн сармагчны аминд хүрсэн гэж тухайн газрыг шалгасан хяналтын ажилчид мэдэгдсэн ба амралтын өдрүүдэд энэ тоо хоёроор нэмэгдэн нийтдээ арван нэг болоод байна.

Амьтны хүрээлэнгийн хувьд бол 1860 онд баригдсан энэхүү Хонконгийн хамгийн эртний хүрээлэнг хяналтын ажилчид сармагчингуудын үхлийн улмаас энэ сарын 14-нд хаасан.

Тухайн сармагчингууд нь таван тусдаа торонд байрлаж байсан бөгөөд хяналтын ажилчны мэдээлснээр есөн сармагчин “melioidosis”-оор өвчилснөөс болж нас барсан байна. Задлан шинжилгээгээр сармагчны дотор эрхтнүүдээс нь их хэмжээний “melioidosis” үүсгэгч нян илэрсэн бөгөөд энэ нь сармагчингийн амьдрах орчны ойролцоох хөрснөөс гаралтай байх магадлалтай гэж мэдээлжээ. Сүүлийн хоёр сармагчингийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай аж.

Visitors look at a buff-cheeked gibbon at Hong Kong Zoological and Botanical Gardens after 11 monkeys died of sepsis following melioidosis infection in the past week, in Hong Kong on October 21, 2024.

Тус хотын соёл, аялал жуулчлалын сайд Кевин Йонг орон нутгийнхаа олон нийтийн “RTHK” телевизэд ярилцлага өгөхдөө, амьтны хүрээлэнгийн ажилчид нь сармагчингууд амьдардаг байсан газрын хөрсийг ухах шаардлагатай гэж хэлсэн байна. Мөн бохирдсон хөрсийг амьтад байсан газар руу ажилчид гутлаараа чирч оруулсан байх магадлалтай гэж тэрбээр нэмж хэлэв.

"Бид одоогоор хөхтөн амьтдын хэсгийг бүхэлд нь бүсэлсэн тул жирийн иргэдийг амьтадад ойртуулахгүй " гэж мэдэгдлээ.

Бактери нь ялангуяа чийглэг, шаварлаг хөрсөнд ихэвчлэн түгээмэл байдаг. Хэдийгээр энэ нь хүн, амьтны аль алинд нь нөлөөлж болзошгүй ч амьтнаас хүнд халдварлах магадлал багатай гэж албаны ажилчид үзэж байгаа юм байна.

Хотын санхүүгийн төвөөс газраас дээш, төрийн ордны ойролцоо байрладаг амьтны хүрээлэнд 40 орчим хашаанд 158 шувуу, 70 хөхтөн амьтан, 21 хэвлээр явагч байдаг.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.