Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Солонгост 60 ба түүнээс дээш насны ажилчид бусад насныхнаас илүү олон байна гэсэн тооцоо гарчээ
Солонгос улсад бусад насныхнаас илүү олон 60 ба түүнээс дээш насны ажилчид байна гэсэн тооцоо гарчээ.
Тодруулбал, Солонгосын Засгийн газрын мэдээллээр энэ оны есдүгээр сард Солонгосын ажилчдын дунд хамгийн их хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байгаа аж.
Үндэсний Статистикийн Хороо мэдээлснээр, есдүгээр сарын байдлаар Солонгос улс 60 ба түүнээс дээш насны 6.75 сая ажилчинтай байсан нь урьд өмнө байгаагүй дээд үзүүлэлт бөгөөд өмнөх сартай харьцуулахад 272.000-аар өссөн үзүүлэлт юм.
Мөн энэ 9-р сард анх удаа 60-аас дээш насны ажилчдын тоо 50-иад насныхныг давсан сар болсон бөгөөд 50-иад насныхан 6.72 сая ажилчинтай байжээ. Энэ хоёр насны бүлэг тус бүр нийт ажиллах хүчний 23.4 хувь, 23.3 хувийг эзэлсэн байна.
Эдгээрээс хойш 40-өөд насныхан 6.19 сая, 30-аад насныхан 5.47 сая, 20-иод насныхан 3.57 сая, 15-аас 19 насны хоорондох 142,000 хүн ажиллах хүчний бүрэлдэхүүнд орсон байна.
Ахмад насныхны ажиллах хүчний дундах хувийн хэмжээ 2021 оны 5-р сард анх удаа 20 хувиас дээш гарснаас хойш өссөөр байгаа юм. Ахмад ажилчдын тоо нэмэгдэж буй нь тус улсын хүн амын хурдан хөгширч байгаатай холбоотой. 2023 оны байдлаар Солонгосын ажиллах хүчний дундаж нас 44.8 байсан байна.
Солонгосын ажилчдын 19 хувь нь 65 ба түүнээс дээш настай байгаа нь тус улсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "хөгширсөн нийгэм" ангилалд багтааж байгаа бөгөөд хүн амынх нь 14-өөс дээш хувь нь 65 ба түүнээс дээш настай гэсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн, Солонгос улс удахгүй ахмад настнууд нийт хүн амын 21 хувиас дээш гарсан "хэт хөгширсөн нийгэм" болох хандлагатай байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.