Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Жуулчдын дунд алдартай дурсгалт газар буюу бохин ханыг цэвэрлэжээ

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Сиатл хотын хамгийн алдартай дурсгалт газруудын нэг болох “Pike Place Market”-ийн бохин хана гэгдэх газар буугдсан байна.

"Бусад зүйлсийн нэгэн адил энэ газарт хааяа сайн цэвэрлэгээ хийх шаардлагатай" гэж “Pike Place”-ийн зах зээлийн хадгалалт, хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мэдисон Бристол хэлэв.

Тухайн газрыг таван өдрийн турш усны даралтыг ашиглан шүршин цэвэрлэснээр Баасан гарагийн өглөө гэхэд хавь орчим нь өмнөхтэй нь харьцуулахад үнэр нь хамаагүй цэвэршжээ. Энэхүү 5 өдрийн турш үргэлжилсэн цэвэрлэгээ 2019 оноос хойш анх удаагаа хийгджээ.

Цэвэрлэгээг зохион байгуулдаг “Market PDA” гэх газар эхлээд жил бүр угаалга хийхээр төлөвлөж байсан ч одоогоор тэгэх хуваарийн зохицуулалт байхгүй ба энэ газарт их цэвэрлэгээ шаардлагатай болох үед л цэвэрлэгдэнэ” хэмээн Бристол хэлсэн байна.

Жил бүр 15 сая орчим хүн “Pike Place” зах дээр очдог бөгөөд дийлэнх нь 1990-ээд оноос эхлэн бохь наагдаж эхэлсэн хананд зочилж ирдэг. Гэнэтийн продакшны орон нутгийн үйлчлүүлэгчид болон жүжигчид зажилсан бохио театрын доторх суудлын доор биш ханан дээр нааж эхэлснээр энэ бүгд эхэлсэн билээ.

“Post Alley”-ийн ханыг бүрэн хучихад нэг тоосгонд 180 ширхэг бохь ногдоно гэсэн тооцоо бий. Бохин хана нь 8 фут өндөр, 54 фут өргөнтэй юм.

"Би үүнийг урлагийн төсөл гэж үзэх дуртай". "Энэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс энд зорин ирж, үүнд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүсийн хөгжилтэй төлөөлөл юм." хэмээн тэрбээр нэмж дурджээ.

Эх сурвалж: Seattle Times

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.