Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Оросын нутаг дэвсгэр дээрээс залуу арслан зааны үлдэгдэл олджээ

Сибирийн судлаачид 50,000 гаруй жилийн дараагаар мөнх цэвдэг гэсгээн эрэл хайгуул хийх явцдаа гайхалтай сайн хадгалагдсан өсвөр насны арслан зааны үлдэгдэл олдсон ба одоогоор судлаачид түүн дээр туршилт хийж байгаа аж.

Уг амьтныг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өргөжин тэлж буй 80 метр гаруй гүнд орших асар том хотгор болох Батагайка тогооноос гаргаж авсан байна.

Якутск хотын Лазаревын нэрэмжит арслан зааны музейн лабораторийн эрхлэгч Максим Черпасов 110 кг гаруй жинтэй сэгийг хиймэл дамнуургаар гадаргуу дээр гаргасан гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр арсдан заан амьсгал хураахдаа нэг жил гаруй настай байсан гэж таамаглаж байгаа ч туршилтын үр дүнд эрдэмтэд үүнийг илүү нарийвчлалтай батлах боломжтой болно. Түүний толгой, их бие нь бүтэн хадгалагдан үлдсэн нь ер бусын байна гэв.

"Ихэвчлэн хамгийн түрүүнд гэсдэг хэсэг буюу их биеийг нь өнөө үеийн махчин амьтан эсвэл шувууд ихэвчлэн идчихдэг. Энд жишээ нь, урд хөлийг нь идчихсэн байсан ч толгой нь гайхалтай сайн хадгалагдсан байна" гэж Черпасов ярьжээ.

Энэ бол Оросын мөнх цэвдэгт хийсэн гайхалтай нээлтүүдийн нэг болсон байна. Өнгөрсөн сард Саха, Якут гэгддэг зүүн хойд нутагт, эрдэмтэд 32.000 жилийн настай жижиг шүдтэй муурны үлдэгдлийг илрүүлсэн бол энэ оны эхээр 44.000 жилийн настай чонын сэг зэмийг илрүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.