Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Үнийн өсөлтийг үл харгалзан Японы айл өрхүүдийн худалдан авсан будааны хэмжээ нэмэгджээ

2024 онд Японд нэг өрхийн худалдан авсан цагаан будааны хэмжээ өмнөх оноос 6.3 хувиар өссөнийг Японы засгийн газар мэдээлсэн. Үүний шалтгаан нь иргэд гол хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос болгоомжлон будааг ихээр худалдан авч байна гэж шинжээчид үзэж байна.

Хоёр ба түүнээс дээш хүн амтай өрхийн худалдан авсан цагаан будааны хэмжээ өссөн нь COVID-19 тахлын үед хүнсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн 2020 оноос хойших анхны өсөлт юм.

Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны хэрэглэгчдийн зарцуулалтын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр өнгөрсөн онд нэг өрхөд худалдан авсан будааны хэмжээ 60.20 кг болж, 2023 оныхоос 3.55 кг-аар өссөн байна.

Тус яамнаас гаргасан эдийн засгийн хамгийн сүүлийн үзүүлэлтээр Японд цагаан будааны үнэ өндөр хэвээр байгаа бөгөөд 1971 онтой харьцуулахад энэ оны хоёрдугаар сарын будааны үнэ 80.9 хувиар огцом өссөн хэмээн мэдээлжээ.

2024 онд долдугаар сар хүртэлх хэмжээ өмнөх оныхоос бараг ялгаагүй байсан боловч наймдугаар сард нийлүүлэлт улам чангарахтай холбоотой таамаглалаас болж үнэ 29 хувиар өссөн ба зарим талаараа мега газар хөдлөлтийн талаар засгийн газраас өгсөн зөвлөмжтэй холбоотой юм.

Цагаан будааны үнэ тэнгэрт хадахаас сэргийлэхийн тулд Засгийн газар хоёрдугаар сард нөөцөөсөө 210,000 тонныг гаргахаар шийдвэрлэсэн ба нийлүүлэлтийг тогтворжуулахад чиглэсэн энэхүү алхам нь зах зээлийг хэвийн байдалд оруулна гэж үзжээ.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.