Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Шөлнөөс нь харх олдсоны дараа Японы үхрийн махны хамгийн том сүлжээ 2000 салбараа түр хаахаар болжээ

Үхрийн махаараа алдартай Японы "Sukiya" сүлжээ рестораны хоолноос харх, хорхой илэрсэн тул Даваа гарагаас эхлэн улс даяар 2000 шахам дэлгүүрээ түр хааж байгаагаа зарлав.

Японы баруун өмнөд хэсэгт орших Тоттори хотын нэгэн салбарын дэлгүүрт хооллож байсан үйлчлүүлэгч Мисо шөлнөөсөө харх олсны дараа "Sukiya" ресторан уучлалт гуйсан байна. Мөрдөн байцаалтын явцад харх хөргөгчний хаалганы цоорхойгоор нэвтэрсэн нь тогтоогджээ.

Мөн гуравдугаар сарын 28-ны өдөр тус рестораны Токио дахь салбарын дэлгүүрт хооллож байсан өөр нэг үйлчлүүлэгчийн хоолноос нь жоом олджээ.

AP агентлагийн мэдээлснээр "Sukiya" албан ёсны мэдэгдэлдээ уучлалт гуйсан байна.

"Хэргийн талаар бидэнд мэдээлсэн үйлчлүүлэгчдээ маш их хохирол, бэрхшээл учруулсанд гүнээ хүлцэл өчье. Мөн манай рестораныг ивээн тэтгэдэг бүх үйлчлүүлэгчид болон холбогдох хүмүүсээс асар их асуудал үүсгэж, санаа зовнил үүсгэсэнд хүлцэл өчье." хэмээжээ.

"Sukiya" худалдааны төвүүд дэх зарим цэгээс бусад бүх япон хоолны газруудаа хааж, дөрвөн өдрийн турш өргөн хэмжээнд дэлгүүрүүдээ цэвэрлэх болно гэж мэдэгдсэн байна.

Тус компани нь Японд 2000 шахам салбар, Хятад, Сингапур, Мексик зэрэг хилийн чанадад 660 орчим дэлгүүртэй.

Эх сурвалж: USA Today

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.