Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Д.Трамп дээд шүүхэд хандахаа мэдэгджээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр Пенсильвани муж улсад зөрчил гарсан хэмээн үзэж тус муж улсын шүүхэд 700 мянга орчим сонгогчдын шуудангаар өгсөн саналын хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гаргасан юм.

Гэвч өнгөрсөн бямба гаригт Д. Трампын гаргасан нэхэмжлэлийг тус муж улсын шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Тус шийдвэрийн талаар Пеннсильвани муж улсын тойргийн шүүгч Мэттью Бранн тус нэхэмжлэлийг “Зохиомол, хууль ёсны үндэслэлгүй, таамгаар буруутгасан” гэж үзжээ. Тиймээс тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Уг шийдвэрийг гарсны дараа Д.Трамп болон түүний сонгуулийн штаб Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.  

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Байден сонгогчдын коллегийн 290 гишүүний саналыг авч улмаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангасан юм. Харин түүний өрсөлдөгч болох одоогийн Ерөнхийлөгч Д. Трамп коллегийн 214 санал авчээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.