Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Токио 2020: Тамирчид тэмцээнээ дуусгаад нэг хоногийн дотор Япон улсыг орхин гарах ёстой

Коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдоод байгаа Токиогийн олимпын наадам 2 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа талаар наадмыг зохион байгуулагчид мэдэгджээ. 

Анх 2013 онд тус наадмыг эх орондоо зохион байгуулах саналд ялж байхдаа нийт 7.3 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцож байсан ч  одоогоор 12.6 тэрбум ам.доллар даваад байгаа аж.

Одоогоор ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулагдах Токиогийн Олимпын наадамд 206 улсын 15,000 гаруй тамирчид болон  олон арван мянган албаны хүмүүс оролцох тооцоотой байгаа юм байна. Мөн зохион байгуулагчдын зүгээс наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэнийг хотхонд байрлуулж, тэднийг гадуур гарахгүй, ямар нэг үзвэр үйлчилгээ үзүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Үүнээс гадна ямар нэг байдлаар үдэшлэг зохион байгуулахгүй гэсэн хатуу нөхцөлтэй ажиллах юм байна.

Хамгийн сонирхолтой нь наадамд оролцсон тамирчид өөрсдийн тэмцээнээ дуусгасны дараа нэг хоногийн дотор Япон улсыг орхин гарах ёстой гэжээ.

Хэдийгээр Япон улс коронавирусний цар тахлыг бусад улс орнуудтай харьцуулбал хяналтандаа авсан гэж байгаа боловч уг өвчнөөр 2000 гаруй хүн нас бараад байна.

Сонирхуулахад, Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч шинэ коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулаад байсан юм. Улмаар ирэх 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Хэдийгээр олимп нэг жилээр хойшилсон боловч  “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр шийдсэн юм.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.