Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ираны дайнаас үл шалтгаалан Хятадын эдийн засаг хурдацтай өсч байна

АНУ, Израйл Ирантай дайтаж байгаагаас дэлхий даяар түүний сөрөг үр дагавартай нүүр тулж байгаа билээ. Тэгвэл энэ нөхцөл байдлаас ашиг олж байгаа нь БНХАУ бөгөөд тус улсын энэ жилийн эхний гурван сард тооцоолж байснаас илүү өсжээ.

Тодруулбал, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхтой харьцуулахад 5% өссөн байна. Харин эдийн засагчид дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.8% орчим хүртэл хувиар өснө гэж таамаглаж байсан юм.

Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс болж, дэлхийн эрчим хүчний хангамж ноцтой түвшинд тасалдсан. Үүнд Азийн улс орнууд ихээхэн нэрвэгдсэн ч Хятад Улсын эдийн засаг ийнхүү өссөн тоо баримт гарчээ.

Өмнөх улиралд 4.5% сул эдийн засгийн өсөлттэй байснаас 5% болсон эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь үйлдвэрлэлтэй холбоотой байсан бол эсрэгээрээ үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурснаас болж эдийн засаг нь дарамтад орсон билээ.

“Автомашин болон бусад экспорт нь эдийн засгийн өсөлтийн шалтгаануудын нэг байсан. Ираны дайнаас үүдсэн эдийн засгийн нөлөөний үр дагавар хараахан ажиглагдаагүй байгаа ба мөргөлдөөний улмаас үүссэн худалдааны тасалдлаас болж ирэх улирлын ДНБ-ий үзүүлэлт буурах магадлалтай” гэж Брүүкингийн хүрээлэнгийн шинжээч Кайл Чан хэлжээ.

Хятадын ДНБ-ий сүүлд тавьсан зорилт болон эдийн засгийн зорилтуудаа гуравдугаар сард гаргасан сүүлийн таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд зарласан. Бээжин мөн инновац, өндөр технологийн үйлдвэрлэл, дотоодын зардлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтад ихээхэн хөрөнгө оруулалт хийхээ амласан юм.

Тус улсын эрх баригч Коммунист нам хэрэглээ буурах, хүн ам цөөрөх, үл хөдлөх хөрөнгийн урт хугацаанд үргэлжилсэн хямрал зэрэг эдийн засгийн асуудалтай тэмцэж байгаа ба эдийн засгаа өөрчлөхийг эрмэлзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.