Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Унгарын парламентын гишүүд өөрсдийн цалингаа 40 хувиар бууруулжээ

Унгарын хууль тогтоогчид улсынхаа санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах, мөн шинэ Ерөнхий сайд Петер Магярын шаардаж буй шударга, ёс зүйтэй засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор цалингаа 40 хувиар бууруулахаар санал нэгджээ.

Ирэх сараас эхлэн Унгарын парламентын гишүүдын үндсэн цалингийн нийт хэмжээ нь 3690 евро болох юм. Энэ нь тус улсын консерватив намын олонхийн тооцоолж байгаагаар парламентын нэг жилийн үйл ажиллагааны зардалтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх аж.

Мөн парламентын үйл ажиллагаатай холбоотой гар утасны төлбөрийн нөхөн олговрыг бүрэн зогсоож, оффисын түрээс, орон сууц, ажилтны зардалд олгодог парламентын нэмэгдэл тэтгэмжүүдийг бууруулжээ.

Ерөнхий сайд Магяар эдгээр шийдвэрүүд нь төсвийн сахилга батыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг хэмээжээ.

Үндсэрхэг үзэлтэй өмнөх удирдагч Виктор Орбаны 16 жилийн засаглалын хугацаанд авлигын улмаас Унгар улс дор хаяж 186 тэрбум еврогийн хохирол амссан гэж Унгар улсын Үндэсний Шударга Байдлын Газрын дарга Ференц Биро мэдээлсэн юм.

Эх сурвалж: The Brussels Times

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.