Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
АНУ-ын номын санд 132 жилийн өмнө буцаагдах ёстой байсан сэтгүүлийг буцаан өгчээ

Нью-Хэмпшир мужийн номын сангаас 132 жилийн өмнө зээлүүлсэн 19-р зууны үеийн сэтгүүл эцэст нь буцаагджээ.

Конкорд хотын нийтийн номын сангийн мэдээлснээр, номын сангийн зүгээс торгууль ногдуулахыг түр зогсоосны дараагаар буцаах хугацаа нь хэтэрсэн "The Century Illustrated Monthly Magazine" сэтгүүлийн 1894 оны есдүгээр сарын дугаар өнгөрсөн долоо хоногт буцаагдан ирсэн үйл явдал болжээ.

Тус сэтгүүлийг буцааж өгөх хугацаа нь 48.220 хоногоор хэтэрсэн байсан бөгөөд хэрэв торгууль тооцсон бол нийт 12.055 ам.долларын торгууль төлөх байжээ.

Сэтгүүлийг буцааж авчирсан Жон гэх эрхэм уг сэтгүүл олон арван жилийн турш гэрт нь байсан ч хэрхэн хаанаас гарч ирсэнийг нь огт мэддэггүй байснаа хэлсэн байна.

Тэрбээр орон нутгийн сониноос номын сангийн торгуульгүй болгох шийдвэрийн талаар уншсаны дараа сэтгүүлийг буцааж өгөхөөр шийджээ.

"Торгууль ногдуулахыг түр зогсоосноо зарласнаас хойш бид олон хүний ​​баяр хөөртэй царайг харлаа. Мэдээж бид хугацаа нь хэтэрсэн номнууд буцаагдана гэж найдаж байсан ч 19-р зууны үеийн сэтгүүл буцаагдана гэж огт төсөөлөөгүй байлаа!" гэж Конкорд хотын нийтийн номын сан Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Конкорд хотын нийтийн номын сан "торгуульгүй номын сан"-гийн үр нөлөөг үнэлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ирэх жилийн есдүгээр сарын 1-ний хүртэлх хугацаанд хугацаа нь хэтэрсэн номын торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.