Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Токиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээ

Токио хотын Накано дүүрэгт байрлах худалдааны төвд өчигдөр 46 сая иенийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн цаг хулгайлагдсан тухай Японы цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тус худалдааны төвд наймдугаар сард ч мөн ижил төстэй хулгайн хэрэг гарч байсан юм.

Өчигдөр оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "үйлчлүүлэгч" болж дүр эсгэсэн нэгэн этгээд хулгайд алдагдсан цагийг зүүгээд зугтсан тухай дуудлага иржээ. Хар хувцастай сэжигтэн тус дэлгүүрт 10 хүрэхгүй минут орчим байсан бөгөөд хулгайлагдсан цаг нь Швейцар улсад үйлдвэрлэгдсэн "Audemars Piguet" брэндийнх байсан гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Хэрэг гарсан дэлгүүр нь "Накано Бродвэй" худалдааны төвийн гуравдугаар давхарт байрладаг. Наймдугаар сарын сүүлчээр тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрээс 200 сая иенийн үнэ бүхий дөрвөн ширхэг тансаг зэрэглэлийн цаг хулгайлсан хэрэгт Чили улсын хоёр иргэн сэжиглэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.