Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Солонгос: 8 настай охиныг зэрлэгээр хүчирхийлсэн этгээд 12 жилийн дараа суллагджээ

2013 онд үзэгчдийн хүртээл болсон Итгэл ( Hope) хэмээх Солонгосын сэтгэл эмзэглүүлэх киног үзээгүй хүн ховор л болов уу.

 

Тэгвэл тэрхүү кино бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд тухайн хэргийг үйлдсэн Чу Ду Сүн гэх этгээд 2020.12.12-ны өдөр шоронгоос суллагджээ. Өдгөө 68 настай Чу Ду Сүн нь шүүхээс оноосон 12 жилийн ялаа бүрэн эдлээд суллагдсан байна. Түүнийг суллах үеэр Солонгосын иргэд эсэргүүцэн хэрэгтнийг суллагдах эрхгүй хэмээж, түүний явах замыг хаажээ. Улмаар түүнийг цагдаагийн хамгаалалт дор Ансан дахь эхнэрийнх нь гэрт хүргэж өгчээ. Хэрэгтнийг хамгаалалтын машинаар гэрт нь хүргэж өгсөн энэхүү үйлдлээ тус улсын хууль зүйн яам "Тэрээр харих замдаа бэртэх эрсдэл маш өндөр, иргэдээс биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, дарамтад өртөхөөс нь урьдчилан сэргийлж бид хувийн унаагаар хүргэж ѳгсѳн" хэмээн тайлбарлажээ.

Ийнхүү хэрэгтэн өөрийн хуучин амьдарч байсан гэртээ харих болсон учраас хохирогч охины гэр бүл яаралтай нүүхээр болсон байна.

Хэргийн талаар тодруулбал, 2008 онд Солонгосын Кёнги аймгийн Ансан хотын нэгэн сүмийн 00-д 8 настай охиныг балмад хэрцгийгээр хүчирхийлсэн онц ноцтой гэмт хэрэг гарсан юм. Хэрэгтэн охиныг хүчирхийлээд зогсохгүй түүний дотор эрхтнүүдийг нь хүндээр гэмтээж улмаар охины дотор эрхтнүүд нь цуварч гарсан байсныг нь шалны модоор буцаан чихээд хэргийн газраас зугтсан байсан. Азаар хүмүүс охиныг цаг алдалгүй олж анхны тусламж үзүүлж чадсан ч тэрээр ялгаруулах эрхтнүүдийнхээ 80 хувийг алдаж, насан туршдаа гуурстай амьдрахад хүрсэн юм.

Тухайн үед цагдаа нар шуурхай ажиллаж хэргийг Чу Ду Сүн хэмээх эр үйлдсэн болохыг тогтоосон. Чу Ду Сүн нь хэрэг үйлдэх үедээ 56 настай байсан бөгөөд цагдаа нарт мэдүүлэхдээ согтуу байсан учраас юу ч санахгүй байна хэмээн мэдүүлсэн. Улмаар шүүхээс түүнийг өндөр настай мөн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээн үзэж 12 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа Солонгосын иргэд түүнд хэтэрхий зөөлөн ял өглөө хэмээн үзэж эсэргүүцэж байсан юм. Хэдийгээр тэдний тэмцэл Чу Ду Сүнийг үргэлжлүүлэн шоронд хориулж чадаагүй ч хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт хийхэд нөлөөлсөн байна.

Энэ нь хэрэгтэн насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол түүний согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм тариа хэрэглэсэн эсэхээс үл хамааран оноосон ялыг хүндрүүлэх тусгай заалт юм.

Мөн тус улсын Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн насан хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдэд зориулсан "Чу Дү Сүн хууль"-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр хэрэгтэн хэдийгээр ялаа эдэлж гарсан ч 7 жилийн турш хөлөндөө цахилгаан бугуйвчтай явах бөгөөд хэрэгтний нэр, зураг, гэрийн хаяг гэх мэт мэдээллүүд 5 жилийн турш гэмт хэрэгтний царайг дэлгэдэг сайтад байрших юм байна. Мөн түүнийг гэрээсээ орж гарах бүрт мэдээлэл дамжуулдаг хяналтын тѳхѳѳрѳмжийг гэрт нь суурилуулахаас гадна Ансан хотод шинээр 247 камер суурилуулж, дахин нэмж 20 камер суулгахаар тѳлѳвлѳжээ. Ингэснээр дахин гэмт хэрэг үйлдэх боломжгүй болох бөгөөд олон нийт ч тэдний мэдээлэлтэй танилцаж урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.