Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Путин "бүх насаараа халдашгүй эрхтэй" боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн сонирхолтой хуулийн заалтад гарын үсэг зурж  баталгаажуулжээ.

Тодруулбал,  ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн албан тушаалаа өгсний дараа халдашгүй дархан эрхтэй болох хууль юм. Энэ хуулинд зөвхөн экс Ерөнхийлөгчдөөс гадна тэдний гэр бүл тэр бүү хэл тэдний  орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгсэл, ачаа тээш, бичиг баримт зэрэг хамаарах аж. Улмаар тус хуульд хамаарах хүмүүсийг эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох, саатуулах, баривчлах, байцаах, эрэн сурвалжлах, шалгах боломжгүй болж байгаа юм.

Харин экс Ерөнхийлөгч болон түүний хамаарал бүхий этгээдүүд эх орноосоо урвасан, хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр тохиолдолд түүний халдашгүй байдлын эрхийг Төрийн Думын гарган өгсөн үндэслэл дээр тулгуурлан Холбооны зөвлөл халах боломжтой болох юм байна. Ингэхдээ Холбооны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байх ёстой бөгөөд хамгийн гол нь тухайн этгээдийн халдашгүй байдлыг халах үндэслэлийг тавьснаас хойш гурван сарын дотор хэлэлцэж шийдэхгүй бол үндэслэлийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.