Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Уханаас цар тахлыг анх мэдээлсэн иргэнд хорих ял оноосныг АНУ, Европын Холбоо эсэргүүцлээ

Ухань хотод коронавирусийн цар тахал анх дэгдэхэд гадагш мэдээлэл түгээж байсан иргэн Зань Заньд Хятадын шүүх Даваа гарагт дөрвөн жил шоронд хорих ял оноосон байна. Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь мэдээлжээ.

Үүний улмаас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Гадаадын ажиглагчдыг байлцуулалгүй яаран шүүх хурал зохион байгуулсан нь Хятадын Коммунист Нам иргэдийн шударга дуу хоолойноос ямар их айж байгааг харуулж байна” гэж Помпео мэдэгджээ. 

Мөн Европын Холбооноос Зань Занийг даруй суллахыг Хятадын засгийн газарт уриалсан байна. Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр хатагтай Занийг саатуулахдаа эрүү шүүлт тулгаж, зүй бусаар харьцаж байсныг тогтоосон. Үүний улмаас түүний эрүүл мэнд муудаад байна гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.