Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ДЭМБ-ын COVAX хөтөлбөр зогсвол буурай орнууд 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус бага орлоготой орнуудад коронавирусний вакциныг хангалттай нийлүүлэхгүй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Мөн цар тахлыг дуусгахад вакцины тэгш бус хуваарилалт ихээхэн саад болж байна хэмээн үзэж байгаа юм байна. 

Тодруулбал... өндөр орлоготой орнуудад вакцины 39 сая гаруй тунг хийгээд байгаа бол нэгэн ядуу оронд ердөө 25 тунг тарьжээ. Энэ нь коронавирусээс сэргийлэх вакцины хуваарилалт жигд бус явагдаж байгааг илтгэх бөгөөд гагцхүү чинээлэг орнууд л вакцин авах боломжтой байна. 

ДЭМБ-ын тэргүүн "улс орнууд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнуудаа вакцинжуулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ арай орлого багатай орнуудын эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудын оронд чинээлэг орнуудын залуу, эрүүл хүмүүс түрүүлж вакцин тариулж байгааг зөв зүйтэй гэж хэлэх боломжгүй. Дэлхий дахин ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Үүний төлөөсийг дэлхийн хамгийн ядуу буурай орнууд иргэдийнхээ амь нас, амьжиргаагаар төлнө" хэмээн мэдэгджээ. 

Улс орнууд ДЭМБ-ын буурай орнуудад коронавирусийн вакциныг хүргэх тусгай хөтөлбөр болох COVAX хөтөлбөрийг тойрч, дарааллын урдуур орохыг хичээж байгаа гэнэ. Гэвч улс орнуудтай гэрээ хийхэд гарсан асуудал, вакцины нийлүүлэлт тасарсан болон санхүүжилт дутагдсаны улмаас COVAX хөтөлбөр тасалдаж магадгүй гэнэ. Ингэснээр дэлхийн хэдэн тэрбум хүн 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болох эрсдэлтэй тулаад байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд нийтэлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.