Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ: Урлаг, соёлын арга хэмжээ үзэх иргэд түргэвчилсэн шинжилгээ өгнө. Эсвэл 3-р тунд хамрагдана

Өнөөдрөөс урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс хатуу хөл хориог зургаан удаа тавьсан. Түүхдээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руугаа унасан үзүүлэлттэй байна. Өнөөдрөөс эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна. Гэхдээ баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавина. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн ЭМЯ-тай хамтраад тухайн газруудад вакцин хийх цэг байгуулна. Өөрөөр хэлбэл иргэд үзвэр үзэх газартаа очихдоо вакцин хийлгэж боломжийг нь бүрдүүлнэ гэсэн үг юм. 

Гадаах арга хэмжээгээ зохион байгуулалт тал дээрээ хэт төвлөрөл үүсгэсэн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор хариуцлагын асуудал нийслэл болон бусад түвшинд яригдсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Үүнээс л бухимдал үүсэж байна. Заримыг нь нээхээр нээгдээгүй байгаа нь бухимдаж асуудал үүсгэж байна. Хичээлийг танхимаар эхлүүлэх үү, үгүй юу гэж бид өмнө нь олон удаа зөвшилцсөн. Нээхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ, үүнээс өөр гарц байхгүй гэдгийг хэлж л байсан. Соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхантай давхар стандарт үүсгэхгүйгээр төр болон ААН хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдгээр асуудал улбар шараас ногоон түвшин рүү шилжихэд л асуудал шийдэгдэнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
b202.179.24.127
a
2021/11/10
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.