Уншиж байна...
АН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээБНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ
Дэлхий дахины өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын  өрийн нийт хэмжээ 313 их наяд ам.доллар болсноор түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ лхагва гарагт мэдээлжээ. 

Өнгөрсөн онд улс орнуудын өр 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдэж, нийт өрийн хэмжээ 313 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг тус байгууллагын тайланд дурдсан байна. Үүний сацуу дэлхийн өр, ДНБ-ий харьцаа гурав дахь жилдээ дараалан буурсан нь тэнцвэртэй, төлөвшсөн зах зээлүүдээс шалтгаалжээ.

2022 онд дэлхий дахины өр ойролцоогоор 7 их наяд ам.доллароор буурч байсан бол 2023 онд 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдсэн болохыг холбогдох тоо баримт харуулж байна. IIF-ийн мэдээлснээр, нийт өрийн хэмжээ 10 орчим жилийн өмнө 210 их наяд ам.доллар байжээ.

Дэлхийн нийт өрийн 55 орчим хувь нь АНУ, Франц, Герман зэрэг хөгжингүй орнуудад ногдож байна. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ мөн нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хөгжингүй орнуудын нийт өр 208.3 их наяд ам.долларт, хөгжиж буй орнуудын нийт өр 104.6 их наяд ам.долларт хүрчээ.

IIF-ийн мэдээллээр, өнгөрсөн онд айл өрхүүдийн өр 59.3 их наяд ам.доллар, улс орнуудын өр 89.9 их наяд ам.доллар, санхүүгийн бус компаниудын өр 94.4 их наяд ам.доллар, санхүүгийн байгууллагуудын өр 69.4 их наяд ам.долларт хүрсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.