Уншиж байна...
АН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээБНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ
Буриад улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-т суралцана

ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар УНТЭ-т ирлээ. Буриад улсын эмч нарыг УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр /2024.06.17/ хүлээн авч уулзан амжилт хүссэн юм.

Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн зэрэг чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байна. Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд манай эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.

Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт болж байна. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар УНТЭ дээр нэг сарын хугацаатай суралцаж амжилттай төгссөн билээ.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.