Уншиж байна...
АН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээБНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ
Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээ

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.

 Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 200 гаруй алба хаагч, 24 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Алба хаагчид нийт 48 өрхийн 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, 2040 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 400 м3 зам дээр гарсан чулуу, шороог түрж тэгшилж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбай, иргэдийн 386 автомашин, 20 мотоциклд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

 Мөн Монгол Улсын их сургуулийн харьяа “Завхан” сургууль, “Хөгжим бүжиг”-ийн коллеж, “Чандмана-Эрдэнэ” сургуулийн дотуур байруудад нийт 106 иргэнийг байрлуулаад байна.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.