Уншиж байна...
Шадар сайд Н.Номтойбаяр Биокомбинатад ажиллаж байнаШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээН.Номтойбаяр: Улсын нөөцийн шинэ тогтолцооны хуулийг өргөн мэдүүлнэГамшгийн үеийн хариу арга хэмжээний санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцлооӨнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байнаНийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байнаМИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилааЗамын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажилланаШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “e-Property” болон барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим системийн нээлт боллооТБХ: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын урсгал зардлыг бууруулнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлааЗавхан аймгийн онцгой байдлын газрын автомашин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлжээУлаанбаатарт 11 хэм дулаан байна
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Сэлбэ дэд төвд ажиллалаа.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Чингэлтэй дүүрэгт 13 га газар, Сүхбаатар дүүргийн 10 га газраас Сэлбэ дэд төвийн ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж, нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байна. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж байгаа юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд таван дэд төвийг тодорхойлсон бөгөөд түүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна” гэдгийг хэлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.