Уншиж байна...
"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэвМИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээХууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө  Ц.Төрхүү: Усны үнэ 1 хайрцаг тамхинаас ч бага байнаЯармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарланаХоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэУСУГ 2025 оны ажлын гүйцэтгэлээ дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагнажээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлээс 900 орчим, гадаадын 12 орны 150 гаруй уран бүтээлч оролцжээ
Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа бөгөөд Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар болж, 2024 оны наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд зохион байгуулж байна.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивальд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд эдгээр соёлын өвийг хадгалж, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал тавин ажиллаж байна. Монгол туургатны олон угсаатан, ястнуудын өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх-үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том боломжийг энэхүү фестиваль бий болгодгоороо чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын фестивальд Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцож байна.
Жуулчид, үзэгчид отог, өртөө бүрээр зочлон өв соёлтой танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.
6 хүн, бүжиглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.